74.0 сая юань худалдав

img

2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдаж авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1871.11 төгрөгийн хаалтын ханшаар 12.0 сая ам.доллар, 305.85 төгрөгийн хаалтын ханшаар 74.0 сая юань худалдаж валютын захад ам.доллар болон юань нийлүүлэв.

ө

Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 70.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 10.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал тус тус ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ