Авлигын шинжтэй зүйл байгаа гэж ажлын хэсэг үзсэн

img

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, А.Тлейхан нар Төрийн ордоны Г танхимд “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн үйл ажиллагаанд Үндэсний аудитын газартай хамтран хийсэн шалгалтын дүнгээс өнөөдөр танилцууллаа.

a

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа хэлэхдээ “Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор 2014  оны 5 сарын 14-ны өдөр хамтарсан ажлын хэсэг  байгуулах тухай тогтоол гарсан. Энэ ажлын хэсгийг миний бие ахалж, Г.Болорчулуун, А.Тлейхан, С.Одонтуяа, Г.Уянга, Ж.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажилласан. Энэ ажлын хэсэг байгуулагдаад тавдугаар сарын 24-ны өдөр анхны хурлаа хийж, дэд ажлын хэсгээ байгуулж ажилласан. Энэ хугацаанд үндсэн ажлын хэсэг 4 удаа, дэд ажлын хэсэг 10-аад удаа хуралдаж, “Эрдэнэс Тавантолгой”-н үйл ажиллагаатай танилцсан. Сүүлийн 3-4 долоо хоногт тус компанитай танилцсан ажлыг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр удаа дараа санал гаргаж, УИХ-ын даргын ажлын албанд хандан, УИХ-ын ажлын хуваарьт оруулж тавьсан боловч ямар нэгэн тодорхой бус шалтгаанаар хойшилсоор өнөөдрийг хүрлээ. Өчигдөр орой ажлын хэсэг хуралдаж өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх байсан ч материал дутуу тараасан гэх шалтгаанаар бас дахин хойшиллоо.

a

Хуулийн дагуу хэлэлцэнэ гэж байгаа ч  эрх баригчид өөрсдийн зүгээс оруулах асуудлаа буюу улсын төсвийг хүртэл өглөө нь танилцуулаад тэр өдрөө хэлэлцэнэ гэж байсан удаатай. Ямар асуудал дээр УИХ-ын дэгийг барьдаг, ямар асуудал дээр хуулийг яс мөрддөггүй юм бэ гэдэг асуудал яригдана. Бид шалгалтын талаар тодорохой мэдээлэл өгөх ёстой. Энэ шалгалтын ажлын хэсэг байгуулагдахдаа ямар нэгэн улс төрийн зорилготой байгуулагдаагүй. Миний хувьд ямар нэгэн байдлаар энэ ажлын хэсгийн дүгнэлтийг эцсийн байдлаар танилцуулаагүй байхад хэвлэл мэдээлллийн хэрэгсэлээр ярихыг хориглож байсан. Ялангуяа хэн нэгэн хүнтэй холбоотой мэдээллийг өгч болохгүй гэж сануулсан. Гэтэл сүүлийн үед “Эрдэнэс Тавантолгой”-н шалгалттай холбогдсон зарим нэгэн ташаа, улс төржүүлэх гэсэн үйлдлүүд явж байгаа учраас өнөөдөр албан ёсны, үнэн зөв мэдээллүүд өгөхийг зорилоо.

a

“Эрдэнэс Тавантолгой”-г шалгах ажлын хэсэг Их хурлаас гаргасан тогтоолын шийдвэр, Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийг хэрхэн яаж  биелүүлсэн бэ гэдэгт шалгалт хийсэн. Ажлын хэсгийн явцын дүнгээс харахад Монгол Улсад өнөөдөр төрийн өмчийн компаниуд ямархуу байдалтай ажиллаж байгаа вэ гэдэг дүр зураг харагдсан. Үнэндээ сүүлийн жилүүдэд төрийн өмчийн оролцоотой компаниуд хуулийг яаж мөрдөж ажилладаг юм, яаж хувийн ашиг орлогоо бүрдүүлж ажилладаг юм, яаж хувирдаг юм гээд олон зүйл дээр анхаарах асуудал байна. Энэ бол “Эрдэнэс Таван толгой” байгуулагдсан 2011 онгоос хойш яригдсан асуудлууд. Мэдээж энэ зөрчил дутагдал зөвхөн энэ компанид байгаа асуудал биш гэж би үзэж байна.

a

Төрийн өмчит оролцоотой компаниудынхаа үйл ажиллагааг нэг мөр шийдэж, хууль дүрэм  мөрддөг болгох, төрөөс аль болох хараат бус болгох, энд ажилладаг ТУЗ-ийн гишүүдэд хөндлөнгийн хүмүүсийг томилох зэрэг олон чухал шийдэх асуудал байгааг харуулсан. Энэ компанийг шалгах явцад анхаарсан хамгийн чухал нэг зүйл бол иргэдэд өгөх хувьцаа. Энэ асуудал дээр ажил хийгдээгүй байна. Ажил хийгдээгүй шалтгаанаас дурьдвал хувьцаа гаргахдаа зах зээл муу байхад гаргах нь компанидаа хохиролтой гэж үзсэн байна. Тиймээс 2012 оноос дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буусан тул жаахан харзнаж байгаа юм байна. Мөн хувьцаа гаргах асуудал дээр олон улсаас зөвлөмж зөвлөгөө авах, хамтран ажиллах асуудал үргэлжилж байна.

a

Үүний зэрэгцээ УИХ-аас гаргасан хувьцааны нэгж үнийг 933 төгрөгөөр тогтоосон асуудал нь өнөөдөр "Эрдэнэс Таван толгойн" хувьцааг дэлхийн зах зээл дээр бодит үнээр тогтоож гаргахад нэлээн хүндрэлтэй асуудал болсон. Үүнээс үүдэн хувьцааны асуудлыг нэг мөр шийдэж чадахгүй байна гэсэн тайлбар өгч байна. Монголын төр тогтоол шийдвэрээ гаргаад ард иргэдэд 1 сая төгрөгийн хувьцаа эзэмшүүлнэ гэж заасан бол УИХ-ын түвшинд, Засгийн газрын түвшинд аль болох яаралтай шийдэж, асуудлаа цэгцлэж ард иргэддээ амалсан зүйлээ ажил хэрэг болгоход анхаарах хэрэгтэй байна.

a

Түүнчлэн Эрдэнэс таван толгойн дотоод ажилтай холбоотой шалгалтад анхаарлаа хандуулсан. Шалгалтаар төрийн үрэлгэн зардал яаж явагддаг юм бэ гэдэг бодит жишээг харж болно. Тухайлбал, энэ компанийн Улаанбаатар хотын оффист 123 хүн ажилладаг. Өөрөөр хэлбэл, энэ төрийн өмчит компанид элдэв шахааны хүмүүс буюу сонгуулийн дараа орж ирсэн хүмүүс байдаг юм байна. Үндсэндээ энэ хэмжээний үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийнхэнтэй уулзахад энэ арай л хэтэрсэн орон тоо гэж дүгнэсэн. Үүгээр тогтохгүй Төлөөлөн удирдах зөвлөл гэдэг зүйлийг Засгийн газрын зүгээс оролцож томилсон байна. ЗГХЭГ-ийн тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэн 2012 онд очингуутаа ТУЗ-ийн даргын цалинг 6 сая төгрөг,  гишүүдийг сард 1.8 сая төгрөгаар цалинжуулсан байна. Засгийн газрын тогтоосон журмаар бол төрийн өмчийн компанийн захирал, удирдах зөвлөлийн дарга, гишүүд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлснээс дээш хэмжээний цалин, урамшуулал авч болохгүй гэх журам байдгийг зөрчсөн байна. 40 дахин нэмсэгдүүлснээс гадна томилолтын зардал, бичиг хэргийн зардал зэргээр нилээдгүй зардал нэмэгдэхэд тодорхой үүрэг гүйцэтгэсэн байх юм. Энэ мэтчилэн асар хариуцлагагүй зүйл болж байна.

a

Мөн төрийн өмчит энэ компани дээр Бараа, ажил үйлчилгээний хуулийг хэрэгжүүлдэггүй асуудал газар авсан байна. Бараа ажил үйлчилгээний шууд худалдан авалтын энэ ажилд ойролцоогоор 1 их наяд 200 орчим тэрбум төгрөгийг шууд гэрээгээр худалдан авсан байх юм. Харин н.Батсуурь дарга очсоноосоо хойш энэ хуулийн хэрэгжилтэд анхаарч ажилласан байна. Төрийн өмчит компаниудын дотоод санхүүгийн асуудал ил тод нээлттэй байх ёстой. Гэтэл мэдээллийн ил тод байдал нь хаалттай байна. Гэхдээ Аудитын шалгалт хийгдсэн тул Байнгын хороон дээр танилцуулга хийгдэнэ.

a

Чалко компанитай хийсэн гэрээний асуудлыг мөн шалгасан. Чалко компанитай хийсэн гэрээгээр эхний 1 сая тонн нүүрсийг 70 ам доллар, түүнээс хойшхи нэг тонн нүүрсийг Хятадын гурван биржийн дундаж үнээр борлуулахаар гэрээ хэлцэл хийсэн байдаг юм байна. Энэ гэрээ хэлцлээс харвал эхний 70 долларын гэрээ хэрэгжиж эхэлснээр нүүрсээ өгч эхэлсэн. Гэтэл нүүрсний үнэ буурч эхэлсэн тул Чалко компани алдагдалд орох нөхцөл бүрдсэн. Тиймээс “Эрдэнэс таван толгой” компани гэрээг дахин үзэж, нэмэлт өөрчлөлт хийх ажлууд хийсэн байна.

a

Түүнчлэн оператор компаниар Зүүн, Баруун Цанхи гэсэн хоёр компанийг сонгосон байна. Баруун Цанхи дээр монголын компани, Зүүн Цанхи дээр австралийн компани ажилладаг. Харин Австралийн компани хоёр дахин илүү өртөгөөр нүүрсээ нийлүүлдэг гаж асуудал үүссэн байна. Энэ гэрээгээ шинэчлэх үүрэг өгсөн. Энэний дагуу австралийн компанитай гэрээнийхээ нөхцлийг сайжруулах  тал дээр ахиц гарсан гэдгийг өчигдөр Батсуурь дарга бидэнд мэдэгдсэн. Цаашдаа энэ танилцуулгыг Эдийн засгийн байнгын хороон дээр илүү дэлгэрэнгүй танилцуулна.

a

Эцэст нь сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээн анхаарал татсан асуудал болоод байгаа “Говь Повер” гэдэг компанитай холбоотой мэдээлэл байна. Энэ компанийн үйл ажиллагааны жагсаалт буюу Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн Дэнзэнгийн 4800 дахин ашигтай хийсэн бизнесийн таймлайн гэсэн мэдээллийг харуулж байна.

a

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн 26 настай Г.Дэнзэнгийн

4800 дахин ашигтай бизнесийн timeline

1

Он дараалал

Үйл явдал

2012.01.07 1 сая төгрөгийн дүрмийн сан бүхий “Говь Повер” ХХК-ийг Г.Уянга, Д.Баярхүү нар шилжүүлэн авсан
2012.10.11 “Эрдэнэс Таван толгой” ХК-ны ТУЗ-ын даргаар Г.Дэнзэнг томилов
2012. 10.11 “Эрдэнэс Таван толгой” ХК-ны ТУЗ-ын дарга Г.Дэнзэн 2012 оны цалин гэж өөртөө 16000  ам.доллар авахаар шийдвэр гаргуулсан
2012.12.25  “Эрдэнэс Таван толгой” ХК-ны Удирдах зөвлөлийн дарга Г.Дэнзэнгийн 36 тоот шийдвэрээр Хөгжлийн банкнаас 200 сая ам.доллар зээлэх шийдвэрийг гаргасан
2012.12.29 “Эрдэнэс Таван толгой” ХК “Гаалийн хяналтын бүс, агуулахын үйлчилгээ үзүүлэх” хаалттай тендерийг  амралтын өдөр зарлав.
2013.01.16 Н.Алтанхуягийн төрсөн эгчийн охин Уянга гэгчийн үүсгэн байгуулсан “Говь повер” компани “Гаалийн хяналтын бүс, агуулахын үйлчилгээ үзүүлэх” 17 тэрбумын тендерт ялсан.
2013.04 сард Г.Дэнзэнгийн эхнэр Гэрэлхүүгийн Уянга нь Чулуунбаатарын Уянга болж солигдов
2013.06.06 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Эрдэнэс-Тавантолгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Дэнзэнг ажлаас нь чөлөөлөхийг шаардав
2013.06.28 АТГ-аас Г.Дэнзэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хүсэлтийг прокурорт гаргав
2013.11.15 “Говь-повер” ХХК  “Эрдэнэс Таван толгой” ХК-аас 7.4 тэрбум төгрөг нэхэмжилж Чингэлтэй дүүргийн шүүхэд хандсан
2013.11.19 “Говь-повер” ХХК  “Эрдэнэс Таван толгой” ХК хоорондоо эвлэрч “Говь-повер” ХХК-д 4.8 тэрбум төгрөгийг олгохоор болсон
Улмаар2013.11.28-нд 1,200.0 сая,2013.12.13-нд 100,0. сая, 2013.12.27-нд 600.0 сая, 2014.01.03-нд 2,000.0 сая, 2014.01.16-нд 4 удаагийн шилжүүлгээр 788.5 сая төгрөг, нийт 4,688.5 сая төгрөгийг төрийн өмчийн “Эрдэнэс Таван толгой” компаниас гаргуулан авчээ.
2014.05.14 УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдав
2014.11.04 Эдийн засгийн байнгын хороо ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцүүлэлгүй хойшлуулсаар байна
 d

Энэ мэдээлэл дээр нэмж хэлэхэд, Цагаан хад гэдэг боомт дээр энэ нөхөр очиж байсан. Анх энэ нүүрс гаргах 17 тэрбумын гэрээ хийсэн ч УИХ дээр хэлэлцэгдээд цуцлагдсан. Гэтэл Эрдэнэс Таван толгой дээр уулзаад Цагаан хад дээр байсан бүх зүйлдээ Шүүхийн шийдвэр гаргуулаад 4.8 тэрбум төгрөгөөр шахсан байдаг юм байна. Энэ асуудлыг Эрдэнэс Таван толгой хүлээн зөвшөөрөхгүй Шүүхийн холбогдох дээд шатны байгууллагуудаар үнэлгээ хийлгэж, үнэлгээнүүд нь 4.8 тэрбум гэж тогтоосон. Ингэж хууль хяналтын байгууллага маш шуурхай ажилладаг гэдгээ харуулсан. Ингэж шуурхай  ажиллаж чаддаг бол ард иргэдэд ч ингэж үйлчлэх ёстой. Харамсалтай нь, Говь Повер гэдэг компани дээр маш шуурхай ажилласан нь сонирхол татсан учраас тодорхой саналтайгаар Эдийн засгийн байнгын хороонд оруулна. Энийг холбогдох хууль хяналтын байгууллагууд нь шалгах ёстой. Авлигын шинжтэй зүйл байгаа гэж ажлын хэсэг үзэж байна” гэлээ.

a

Харин УИХ-ын гишүүн А.Тлейхан хэлэхдээ “Ажлын хэсгийн ахлагчийн хэлсэн дээр хэдэн зүйл нэмж хэлэхийг хүслээ. Өчигдрийн ажлын хэсгийн хуралдаанд Үндэсний аудитын газар, Төрийн өмчийн хороо, яам зэрэг холбогдох төлөөллүүд оролцсон. Тэр хурал дээр Төрийн өмчийн хорооноос яагаад ийм замбараагүй асуудал үүсч байгаа юм бэ гэж асуусан. Гэтэл “Эрдэнэс Таван толгой” бол Засгийн газрын мэдлийнх гэсэн. Засгийн газрын мэдлийн компани гэж хаана ч байхгүй. Тэгэхээр энэ компанитай холбоотой мэдээлэл Төрийн өмчийн хороогоор дамждаггүй гэсэн үг. Ийм олон компани байгаа гэж байна. Тийм учраас бид дүгнэхдээ Монгол Улсын өмч эзэнгүй болчихсон байна. Цаашдаа төрийн өмчгүй болох ёстой гэж бодож байна” гэлээ.

a

П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

шекспир:
оюутан залуусын анхааралд уран зохиолын номоор дамжуулан англи хэлний сургалт явуулдаг шекспир сургалтын төвийн намрын 2 дах элсэлт хуучин сүхбаатар дүүргийн дэргэд цэцээ гүний 318 тоотод явагдаж байна. англи хэл дээр уран зохиолын шаталсан номууд, сонгодог болон орчин үеийн уран зохиолын номуудыг хэрхэн зөв цэвэрхэн унших, орчуулах, ойлгох бичлэгийг эхээр нь сонсох чадварыг төлөвшүүлэх зэрэг олон ажилбаруудыг хичээлийн явцад нэгэн зэрэг гүйцэтгэж суралцагчдын англи хэлний хэрэглээний түвшинг богино хугацаанд эрс дээшлүүлэх болно. энэ удаагийн курс нь сургуулийн амралттай давхцаж байгаа бөгөөд бид зөвхөн эхэлж бүртгүүлсэн 10 хүүхэдтэй хичээллэх болно. курс 11 дүгээр сарын 3-нд 18 цагт эхэлнэ. сургалтын бүх материалуудыг хангана. холбоо барих 94050620. 88084550.
2014-11-05
irgen:
har zaluugaaraa hulgai hiij sursan *in hurgen be? id hiij buteeh nasandaa hogiin argaar mongo oldog hogiin novsh vee chi. zailsan bai daa.
2014-11-04
eerer:
eronhii saidiin hurgen denzen
2014-11-04
zochin:
ene bol yu ch bi*e ardchilagchid garsanaar tender asar budilaantai yavdag bolson shuu!!! ji*elbel zugeer ni l bz duureg deer zarlagdsan tendert l orhod 70% bid avna ta nar 30 % d ajilaa hiigeed ashigaa gargaad avuul tendert yaluulj bolno gej helj bgaam daa. odoo bol ed nar oorsdoo shuud xxk baiguulaad l buh tenderuudiig oorsdoo avdag bolson. 1 xxk tendert orood yalsan nertei ard ni naad ardchiliin heden nohoduud l bj bdag...iim baidaltaigaar uls oron hogjihgui shuu dee...jijig dund uildverlegchid avilgalchidad hamag mongoo ogsoor hol deeree bosoh arga bhgui boljiin.
2014-11-04
иргэн бм:
би ардчиллыг анхнаас нь дэмжиж энэ намыг монгол улсад шудрага ёсыг тогтооно гэж итгээд энэ намын төлөө 20 гаруй жил зүтгэж байна. алтанхуягыг арай ч ийм хүн гэж бодоогүй. ан-ынхны идэж ууж байгаа асуудлаар үүнээс өөр зөндөө зүйлийг дуулж, сонсож заримыг нь нүдээрээ үзэж байна. арай ч дээ хэлэх үг олдохгүй нь. ард иргэд минь энэ нам нэртэй луйварчдаас салахгүй бол бидний үр хүүхэд сайн цагийг үзэхгүй юм байна л даа. эдний аль нь ч адилхан юм байна. ёстой нөгөө уянга гишүүний хэлдгээр дахиж хувьсгал хийхээс өөр аргагүй юм байна даа.
2014-11-04
zochin:
huurhii yadarsan tumnee nudendee neg udaa ch haraach "mundag" darga naraa henii omchoor hen toglood bnaa bid afrikiin yadaraan heseg shig bolni gej baihgui shuu
2014-11-04
иргэн:
төрийн өмчийг иднэ гэдгийг ч үзүүлж өгдөг юм байна даа. алдгийн байна. энэнд хариуцлага хэн тооцох вэ? томилсон уу? эсвэл томиллуулсан уу?
2014-11-04