Улаанбаатарт 0 хэм
Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн салхитай байхыг малчид ард иргэдэд анхааруулж байна.
б
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун болон төвийн нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын сав газраар 1-6 хэм хүйтэн, говийн нутгийн баруун хэсгээр 5-10 хэм, баруун зүгийн нутгаар 1-6 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.
б
Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0 хэм орчим байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 5 хэм хүйтэн, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ