Томилж, огцруулах асуудлыг хэлэлцэнэ

img

УИХ-ын нэр бүхий гишүүд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах саналыг спикерт өргөн бариад буй. Тэгвэл уг асуудлыг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байна. Уг хуралдааны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж, Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргах юм. Мөн өнөөдөр Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэнэ. Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар зарим сайдыг томилох асуудлыг хэлэлцэхээр болжээ. Уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар мөн хэлэлцэх юм.

б

Засгийн газрын гишүүн буюу Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Д.Зоригтыг, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдаар Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнг, Уул уурхай, эрчим хүчний сайдаар Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Жигжидийг, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдад Н.Батцэрэгийн нэрийг дэвшүүлээд байгаа. Тэднийг сайдаар томилох асуудлыг өнөөдөр эцэслэн шийдвэрлэх бололтой.

б

В.Бат

   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ