Ерөнхий сайдыг огцруулахгүй гэж тогтжээ

img

Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар нэр бүхий 28 гишүүний гарын үсэг зурсан төслийг хэлэлцэнэ. Энэ асуудалд УИХ дахь “Шударга ёс”, АН-ын бүлэг тус тус тав хоногийн завсарлага авч,  хойшлуулаад байсан юм.

өа

УИХ дахь АН-ын бүлэг өнгөрсөн  долоо хоногт  хаалттай хуралдсан. Хаалттай хуралдаанаар улс төрийн гол сэдэв болоод байгаа Ерөнхий сайдыг огцруулах асуудал болон Засгийн газрын зарим сайд нарыг томилох тухай асуудлыг хэлэлцсэн байна. Засгийн газрын зарим сайд нарыг томилох гэхээсээ илүү Н.Алтанхуягийг огцруулах эсэх асуудлаар бүлгийн гишүүд хэлэлцжээ. Бүлгийн гишүүдийн дийлэнх нь Ерөнхий сайдаар Н.Алтанхуягийг цааш үргэлжлүүлэн ажиллуулж, Засгийн газрыг тогтвортой  байлгах нь улс төр хийгээд нийгэм, эдийн засгийн хувьд ч ач холбогдолтолй гэж үзсэн байна.

өа

Өчигдөр үдээс хойш   зарлагдсан АН-ын бүлгийн хуралдаанаар  өмнөх байр сууриа баталгаажуулн     Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахгүй гэдэг шийдвэрт гарын үсэг зурах саналыг бүлгийн гишүүдээс гаргажээ.  Гишүүд УИХ дахь  МАН-ын бүлгийн тавьсан үндэслэлээр Засгийн газрын унагах саналыг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, гарын үсэг зурж баталгаажуулжээ. Гэхдээ АН-ын бүлгийн зарим гишүүд энэ асуудалд эсрэг байр суурьтай байжээ.

өа

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулахгүй гэсэн саналд  гарын үсгээ зураагүй гишүүдийн нэрс ч тодрох бололтой.

өа

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
20 honog ajil hiigeegyi zg yah estoi be huulindaa zg-in ogtsroh ygyig avch heleltseh bol 3 honog dotor shiid ygyi bol avtomataar ogtsor gej zaalt oruulmaar yum yam tamga geed dood sistemnyyd chin zg ogtsorno ygyi geed 20 hobog ajil hiisengyi shyy dee
2014-11-05
tuvshin:
алтанхуягийг хамгаалсанаар ардчилсан нам сөнөх нь ойлгомжтой болжээ. алтанхуягаас намын хувь заяа чухал байгааг ойлгоогүйгээр асуудалд ханджээ.
2014-11-05
зочин:
ажлын нь хийлгээч зөндөө их өрөнд оруулчихлаашдээ
2014-11-05
зочин:
ажлын нь хийлгээч зөндөө их өрөнд оруулчихлаашдээ
2014-11-05
зочин:
ажлын нь хийлгээч зөндөө их өрөнд оруулчихлаашдээ
2014-11-05
зочин:
ажлын нь хийлгээч зөндөө их өрөнд оруулчихлаашдээ
2014-11-05
zochin:
tugs hun haana ch bgui. naa hunee ajlig ni hiilgeech. zunduu l yum hiigeed bgaa sh te. haa ochij harin. man nam tur bariad yu hiisen yum uursduu l hagaratlaa bayajsan humuus bdag yum bilee. ene hun chini harin ch turd zunduu yum hiisen bga bh shuu humuusee.
2014-11-05
огцруулаад сайжрахгүй бол хариуцлага тооцое:
огцоруулаад эдийн засаг сайжрахгүй бол өөрсдийг нь эргүүлэн татах хэрэгтэй монголд хоролмаа нар хэрэггүй. энэ шуугианаар монголд хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулахаа больж дараагийн сонгуулийн үр дүнг харахаар хөрөнгө оруулалтаа зогсоож байна үүнд улс төрчид хохирохгүй монголын ард түмэн л хохирч үлдэнэ. ямар уих байна тийм засаг байна гэсэн үгийг мэдэж ав. энэ засгийн газрыг уих томилсон тэгэж ярьвал уих хариуцлага хүлээж үүрэгтэй
2014-11-05
зочин:
эрдэнэбат гончигдорж нар л гарын үсгээ зурсан. бусад нь ирээгүй гэсэн.
2014-11-05