Боловсролын чанарын асуудлыг хэлэлцэж байна
“Чингис Хаан” зочид буудлын хурлын танхимд төр, төрийн бус, олон улсын байгууллагууд, судлаачид, багш нар, эцэг эхчүүд, иргэд хамтран боловсролын чанар, санхүүжилт, хариуцлагын талаар хэлэлцэж байна. “Боловсрол: Мөнгө, Чанар, Хариуцлага” уриан дор тав дахь жилдээ зохиогдож буй тус чуулганаар боловсролын чанарын асуудлуудыг голлон хэлэлцэх аж. Бүх нийтийн боловсролын зорилтуудын хэрэгжилтын талаарх иргэний нийгмийн хөндлөнгийн тайлан, дотуур байрны асуудал, боловсролын салбарын хөрөнгө оруулалт зэрэг анхаарал татсан асуудлуудаар эвслийн гишүүн байгууллагууд танилцуулга мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм.
s
Боловсролын тогтолцоог хүний мэдэх, бүтээх, хүний ёсоор хамтран амьдарч, нэр төртэйгээр оршиход суралцахуйц, хувь хүний потенциал, чадвар, чадавхыг нээж, эерэг зан үйл, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн, хүмүүнлэг, ардчилсан, хүн бүрийн эрхийг хангасан, тэгш хүртээмжтэй болгон өөрчлөхийг зорьсон 16 ИН-ийн байгууллага “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэлд нэгдэн ажилладаг бид эрхэмлэдэг.
d
Тус чуулганд боловсролын ба хүний эрхийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, үндэсний болон хэлний цөөнхийн, хүүхэд, залуусын, эцэг эхийн, багш нарын байгууллага, бүлгүүд зэрэг 21 аймаг, Улаанбаатар хотын иргэний нийгмийн байгууллагуудаас гадна төрийн болон олон улсын байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл, судлаачид мөн сонирхсон хувь хүмүүс зэрэг 300 орчим хүн оролцож байна.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ