Д.Эрдэнэбат намын даргаа огцруулахыг дэмжив
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дөнгөж сая өндөрлөлөө. Тус байнгын хорооны ирц бүрэн байсан бөгөөд гишүүд асуулт асууж, хариултаа авсны дараа шийдвэрээ гаргаж, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахыг дэмжсэн байна. Нийт 17 гишүүнээс 11 нь Н.Алтанхуягийг огцруулах нь зөв гэсэн саналыг өгсөн байна. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Бурмаа, Л.Цог, Г.Уянга, М.Энхболд, Н.Энхболд, Д.Хаянхярваа, Су.Батболд, С.Батболд нарын 11 гишүүн Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжжээ. Мөн тус байнгын хорооноос дараагийн Ерөнхий сайдыг томилогдтол Н.Алтанхуягийг үүрэг гүйцэтгэгчээр ажиллах тогтоолыг гаргасан байна. Байнгын хорооны шийдвэрийг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.
а
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ