Николь Кидман: Би энэ дэлхийн хамгийн азтай бүсгүй
Холливуудын нэрт жүжигчин Николь Кидманы “www.telegraph.co.uk” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр хамгийн сүүлд “Before I Go To Sleep”, “Paddington” кинонд тоглосон юм.
1
-Таны тоглосон “Before I Go To Sleep” кино саяхан нээлтээ хийсэн. Америкийн “Box Office”-д долоодугаар байрт жагсч байгаа. Энэ кино өмнө нь тоглож байсан уран бүтээлүүдээс юугаараа ялгаатай вэ?
-Ялгаа нь зохиолдоо. Энэ киноны зохиол миний тоглож, дүр бүтээж байсан кино зохиолуудаас тэс өөр. Дахин давтагдашгүй. Найруулагчийн хараанд өртөж Кристинагийн дүрд тоглосондоо баяртай байна.
1
-Өнгөрсөн онд дэлгэцнээ гарсан “The Railway Man” кинонд жүжигчин Колин Фүрттэй хамт тоглосон. Мөн “Before I Go To Sleep” кинонд ч гэсэн Фүрттэй тоглолоо. Энэ залуу бусад эрэгтэй уран бүтээлчээс юугаараа ялгаатай вэ?
-Найруулагч тэр цагт, тэнд зураг авалттай гээд л яваад өгдөг. Бид замын түгжрэл болон хүүхэд гэх мэт асуудлаас болж зураг авалт эхлэх цагаас ганц, хоёр минут хоцроод очдог. Харин Фүрт зураг авалт эхлэхээс цагийн өмнө ирчихээд зогсч байдаг. Мөн түүнийг магтахад эмэгтэйчүүдтэй ямар ч үед эелдэг харьцаж, биднийг хүндэлдэг. Хүн нэр алдартай болох тусмаа даруухан болдгийг Фүртээс л харж болно.
1
-Та холливуудын үлгэр жишээ оддын нэг. Би сэтгүүлч гэх мэргэжилтэй болоод 12 жил болж байна. Сүүлийн таван жил холливуудын олон ч уран бүтээлчтэй ярилцаж явлаа. Үнэнийг хэлэхэд, тэднээс их зан үнэртдэг. Харин танаас анхилуун үнэр үнэртэж байна. Надад итгээрэй?
-Миний хүүхэд насны амьдралыг үзэгчид тэр бүр мэдэхгүй. Харин 1990 оноос өнөөдрийг хүртлэх амьдралыг минь сэтгүүлчдийн тусламжтай хангалттай мэдэж байгаа. Намайг хэзээнээс хэвлэлийнхэн ангуучилж эхэлснийг санахгүй байна. Тэгэхдээ Том Крузээс салсны дараа сонин, сайтууд намайг илт сонирхох болсон мэт санагддаг. Тэгэхдээ энэ бүхэн надад муухай санагддаг учир би нуугдахыг илүүд үзэх болсон. Юу гэж байгааг минь ойлгож байгаа байх. Утгагүй хариултыг минь тэвчээртэй сонссонд баярлалаа. /Инээв/
1
-Саяхан та аавыгаа алдсан. Аавгүй үргэлжилж буй амьдралынхаа талаар?
-Аав минь гайхалтай хүн байсан. Аавыгаа алдсан гэдгээ би гэр бүлээсээ хамгийн сүүлд мэдсэн. Би тэр үед зураг авалттай байсан учир тэд надад хэлэхээс айсан гэсэн. “Аав ослоор амиа алдлаа” гэж дүү минь хэлэхэд би ухаан алдаж унаснаа санаж байна. Таны асуулт надад хүнд цохилт боллоо. Надад үнэхээр хэцүү байна. Хэрхэн хариулахаа ч мэдэхгүй байна.
1
-Намайг уучлаарай?
-Зүгээрээ баярлалаа. Охидууд маань аавын минь орон зайг нөхөж байна. Тиймээс би шаналж, уйлахгүй байгаа.
1
-Таны тоглосон уран бүтээлүүд ихэнхдээ нулимстай байдаг. Та уйлж буй үзэгдэлдээ тоглохдоо...?
-Юу боддог вэ гэж үү. Аль болох өнгөрсөн үеэ бодохгүйг хичээдэг. Аль болох жүжиглэлтийн тусламжтай нулимс унагаахыг оролддог.
1
-Та 2003 онд “Цаг” киноны Виржиниа Вульфын дүрээр “Оскар”-ын шагнал хүртэж байсан. Кино шүүмжлэгчид таныг сүүлд тоглосон уран бүтээлээрээ дахин “Оскар” хүртэх магадлалтай гэсэн?
-Урьдчилан хэлэх нь хэтэрхий учир дутагдалтай байна. Би “Before I Go To Sleep” кинонд бүх чадлаараа тоглож, жүжигчин хүнээс гарах бүхий л ур чадварыг гаргасан гэхэд болно. Харин шүүгч болон олон нийт хэрхэн үнэлэхийг тааварлахыг аргагүй. Жүжигчин бүхэн “Оскар”-ын шагнал хүртэж, олноос магтаалын үг сонсохыг хүсдэг бус уу. Би ч бас хүсч байна.
1
-Та Том Крузтэй амьдарч байсан үеэ хэзээ ч муулахгүй, муугаар дурсахгүй гэж тангараг өргөсөн гэж сонссон?
-Том Круз гайхалтай залуу. Бид хэдий салсан ч найзууд болж үлдсэн. Заримдаа би Томтой уулзаж, өнгөрсөн үеэ ярилцдаг. Салсан гэх шалтгаанаар бүхий л амьдралдаа таагүй харилцаатай байна гэдэг утгагүй хэрэг.
1
-Том Крузтэй уулзахаар таны нөхөр Кэйт Урбан ямархуу үйлдэл, зан гаргадаг вэ?
-Мэдээж хэрэг инээгээд “тэг тэг” гэж хэлэхгүй нь тодорхой. Гэхдээ ойлгохыг хичээж байгааг нь харахаар сайхан санагддаг.
1
-Кэйт Урбан таныг эргээд Том дээр очих вий гэж айдаг гэж үү?
-Үгүй байх аа. /Инээв/
1
-Сүүлийн үед таныг жирэмсэн гэх цуурхал тараад байгаа?
-Хүүхэдтэй болохыг хүсч байна. Тэгэхдээ жирэмсэн биш ээ.
1
-Том Крузтэй амьдарч байх хугацаандаа та хоёр хүүхэд өргөж авсан. Таны хүү 19 настай Коннор Энтони муу залуу болон хувирч байна?
-Хүмүүс намайг хүү, охин хоёртоо огтхон ч анхаарал тавьдаггүй гэж шүүмжилдэг. Уран бүтээл бусад асуудал гэсээр байгаад тэднийг тоохгүй орхих үе олон байсан. Би ээжийн хувиар тэднийг үргэлж хайрлах болно. Өргөж авсан гэсэн утгагүй шалтгаанаар тэднийг энэ амьдралаасаа холдуулах нь өөдгүй хэрэг. Коннор Энтони ээждээ хайртай учир муу зан чанараасаа бага багаар салж байгаа. Би энэ дэлхийн хамгийн азтай бүсгүй. Яагаад гэвэл би ээж. Энэ дэлхийд олон эмэгтэй ээж болохыг хүсч байгаа гэдгийг мартаж болохгүй.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ