Засаг даргын нөөц хөрөнгөөр орон сууц засна
Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө гаргах тухай” А/934 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Налайх дүүргийн орон сууцны 24 дүгээр байрны орцны тааз нурж, оршин суугчдын эрүүл мэнд, амь насанд аюул учирч болзошгүй байгаа тул тус байрны барилгын засварын ажилд шаардагдах 15 008 600 төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхээр боллоо. Барилгын засварын ажлыг холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулж, гүйцэтгэл, үр дүнг хариуцаж ажиллахыг Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ