Ц.Баасандорж: Тэр бичгийг миний цүнхнээс хулгайлсан
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийн өмгөөлөгч Л.Цэндсүрэн, Ц.Баасандорж, "Нүүрс" хөтөлбөрийг хэрэгжүүлэгч "Эм Жи Эл Эс Би" компанийн нягтлан Мөнгөнтуяа, Даваахүү нарын өмгөөлөгч Ч.Шаравнямбуу нар мэдээлэл хийж, АТГ-ын мэдээллийг няцаалаа. Өмгөөлөгч Ц.Баасандорж "АТГ мэдээллийн мушгин гуйвуулж, миний үйлчлүүлэгчийн нэр төрд халдлаа. Зориуд санаатайгаар хохирлын хэмжээг ихэсгэж, ард иргэдийг төөрөгдүүлж байна. Засгийн газрын асуудлыг хэлэлцэх үед яаран мэдээлэл хийж, хэн нэгний эргэн тойрны хүмүүсийг буруутай мэтээр харуулах гэж оролдлоо. Улс төрийн явуургүй арга хэрэглэж, иргэний нэр төрд халдаж байна. Энд нь Үндэсний аудитын газар хамсаатан болж, АТГ-ын гар хөл болж байна. АТГ Багануурын нүүрс өөрсдөө ачигдаад, өөрөө нисээд айлын хашаанд очдог мэтээр мэдээлэл тараасан" гэдгийг мэдэгдэв.
н
Мөн тэрбээр АТГ-ын өгсөн
-Тулга эмнэлэгт гарсан өчигдөр
-А-тай уулзсан. Өлсгөлөн зарласан нь дээр гэж байгаа. Өлсгөлөн зарлаад хэд хонуулаад эмнэлэгт гаргана гэж ярьсан. Миний бодлоор нэлээн удах байх.
р
-Нөгөө талд нь:
-Нэгдэх өдрийн орой эрт Е сайдтай уулзаад өлсгөлөн зарлуулж байгаад эмнэлэгт гаргаж авъя гэж ярилцсан.
-Өчигдөр өнөөдөр хоёр мэдээлэл маш их цацагдсан гэх бичигт тайлбар өглөө. Ц.Баасандорж "Энэ миний бичиг мөн. Би үйлчлүүлэгчтэй уулзах гэж Төв аймгийн цагдан хориход очихдоо цүнхтэй бичиг баримтаа цоожтой сейфэнд хийгээд орсон. Гэтэл миний цүнхэнд байсан материалыг хулгайлж, олон нийтэд дэлгэсэн. Е сайд гэдэг нь Ерөнхий сайд биш. Л.Гансүх өмнө нь сайд байсан учраас экс сайд гэдгээр нь бичсэн. А, Е үсгийг яаж ч тайлбарлаж болно" гэх тайлбарыг өгөв.
х
Мөн Л.Гансүхийн өмгөөлөгч Л.Цэндсүрэн "АТГ хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүнийг ялладгаа болиоч. Адилхан хуульч хүмүүс байж үнэнийг хэлээч. Ө.Энхтөр, Э.Амарбат нар иргэдийг төөрөгдүүлж байна. Тэр 13 тэрбум төгрөг гэдэг худлаа мэдээлэл" гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ