Ц.Оюунгэрэл: МАН шинэ цагийн хэлмэгдүүлэлт явуулж эхэллээ
Ерөнхий сайдыг огцруулах асуудал чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэж байна. Хуралдаанд оролцсон гишүүд асуултаа асууж дууссан бөгөөд үг хэлэх гишүүд байр сууриа илэрхийлж эхэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл 1937 оны хэлмэгдүүлэлт шинэ үед ирсэн гэв. Учир нь Ерөнхий сайдыг огцруулахаар МАН-аас оруулж ирсэн дөрвөн үндэслэлийн дөрөвдүгээр заалт нь хүний эрхэнд ноцтой халдсан, хэлмэгдүүлсэн заалт байна хэмээлээ. Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх атал Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийн хэргийг энэ заалтад дурьдаж шүүхээс гэм буруутайг нь тогтоогоогүй АТГ-ынхан 190 хуудас зохиол биччихээд түүнийгээ өөрт нь цаашлаад өмгөөлөгчид нь уншуулахгүй, өөрсдөө л нөгөө хэдэн цаасаа барьж Л.Гансүх гэмт хэрэгтэн мэтээр яриад яваад байгааг УИХ-ын гишүүд харсан атлаа Л.Гансүх гэмт хэрэгтэн мэтээр ярьж байгаад бухимдаж байна гэсэн юм.
g
Тиймээс МАН-ынхныг хэлмэгдүүлэлтээ зогсоож, өөр нэгний хариуцлагад өрөөл бусдыг хамаатуулан гэмт хэрэгтэн мэтээр занаж зүхэж болохгүй хэмээлээ. Харин УИХ-ын гишүүн Г.Уянга огцруулах ёстой гэсэн шийдвэр гаргасан нь хэн нэгнийг баярлуулах, эсвэл гомдоох гэсэн асуудал биш. Цэвэр хувь хүний шийдвэр хэмээн тайлбарлалаа. УИХ-ын чуулганы хуралдааны үеэр маш олон хүнээс баярлаж, гомдсон талаар мессеж ирсэн бөгөөд маш олон хоног бодож бясалгаж олон ч хүнтэй уулзсаны дараа огцруулъя гэсэн шийдвэр гаргажээ.
g
Г.Уянга гишүүний үгэнд нэг хатуу үг нуугдаж байсан нь шийдвэрийг хэн гаргах вэ гэдэг асуудал. Эцсийн бүлэгт АН-ынхан өөрсдөө эв нэгдэлтэй байж чадвал Н.Алтанхуяг сайд унахгүй. Тиймээс өөрсдөө эв нэгдлээ чухалчил, өрөөлд зааж зөвлөх хэрэггүй хэмээлээ. Чуулганы хуралдаан УИХ-ын гишүүн А.Бакей, Д.Лүндээжанцан нарын үгээр үргэлжилж байна.
y
www.mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ