Ж.Батзандан: Ерөнхий сайдын хууль бус үйлдэл хэрээс хэтэрсэн
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэллээ.
h
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл нь эдийн засгийн бодлого оновчгүй байна. Энэ Засгийн газар эдийн засгийн оновчгүй бодлого явуулсан. 2016 он хүртэл хүлээгээд сайхан болно гэж яриад байгаа. Бүх зүйл сайхан болно, нааштай болно гэж хүлээвэл бид өр дарах асуудал яригдана. Энэ үед бид яах вэ? Сайн талаас нь эргэж харцгаая. Тиймээс л би огцруулах саналыг дэмжихээс аргагүй байгаа юм.
g
УИХ-ын гишүүн А.Бакей:
-Бидэнд эв нэгдэл алга. Ардчиллын үнэт зүйлээс ухарч байна. Улстөрчдийг хэн нь хэн бэ, хэр зэрэг ёс жудагтай вэ гэдгийг харуулдаг ганц шалгуур байдаг. Энэ нь албан тушаал. Албан тушаалд очихын төлөө од шүүрэхийг оролддог. Очсоныхоо дараа тэнгэрээс буусан юм шиг дээшээ хардаг.
g
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Зарим хүмүүс намын асуудалтай Ерөнхий сайдын асуудлыг хольж, хутгаад байна. Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах асуудал болохоос намын даргыг огцруулах гэсэн юм биш. Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар 28 гишүүн гарын үсэг зурсны нэг нь би. Засгийн газрыг тогтвортой ажиллуулах ёстой гэж байна. Харин Үндсэн хуулинд Засгийн газар хууль зөрчвөл огцруулж болно гэж зааж өгсөн байдаг. Сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүд рүү сумдын Засаг дарга нар янз бүрийн дарамт үзүүллээ. Ерөнхий сайдын хууль бус үйлдэл хэрээс хэтэрлээ. Тиймээс огцруулах ёстой.
h
Гишүүд ийнхүү хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан саналаа хэлж байна.
ө
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ