М.Зоригт: Дэнзэнгүүд бий болох нөхцөлийг бүрдүүлсэн

img

УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг  хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Зоригт “Дэнзэнгийн хадам аавыг дэмжихгүй” гэсэн уриатай хуралдаанд сууж байгаа юм. Түүнээс энэ талаар тодрууллаа.

а

-Ерөнхий  сайдыг огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороон дээр хэлэлцээд “Огцрох нь зөв” гээд гишүүд дэмжчихлээ. Ихэнх гишүүдийн хэлж байгаагаар хамаатан садных нь хийсэн үйлдэлтэй холбоод хувийн хэрэгт нь халдаад байна гэж ярьж байна. Гэтэл та уриа лоозон бариад сууж байна. Энэ талаараа тодруулаач?

-Дэнзэн бол үзэгдэл л дээ. Ганцхан Дэнзэн гэдэг залуугаас болоод огцруулна гэж юу байхав. Дэнзэнгүүд бий болох орчин нөхцлыг бүрдүүлсэн Ерөнхий сайд намын дарга байж болохгүй гэсэн миний байр суурь. Ганц Дэнзэн биш, Гансүх л  гэнэ, туслах нь л гэнэ. Одоо цаана нь юу ч байгаа юм билээ. Ер нь монголын төр зөвхөн нэг хоёр хүнээс хамаардаг болчихсон байн. Их хурал нь их хуралд шиг байж чадахаа байчихсан. Бүлэг дээр юм ярихаа байчихсан, хэдхэн хүнийхээ  саналыг дэмжинэ үү гэхээс бусад хүн нь ямар ч үүрэггүй болчихсон байна. Энэ болохгүй тогтолцоог эсэргүүцэж байгаа шүү дээ.

ах

-Ардчилсан нам  өнгөрөсөн хугацаанд нилээн хуралдлаа. Бүлэг дээрээ хэлэлцээд Ерөнхий сайдаа  дэмжих нь зөв гэж саналаа нэгтгэсэн гэж байсан. Та бүлгийн хуралдаанд сууж, санал нэгдсэн юм уу?

-Арваад хоногийн өмнө бүлэг хуралдсан. Ер нь бол Алтанхуягийг дэмжихгүй гэсэн гишүүд бүлгийн хуралдаанд суухгүй байгаа. Хуралд оролцсон 14 гишүүн Алтанхуягийг авч үлдэхээр шийдсэн юм билээ. Өнөөдөр УИХ дахь АН –ын бүлэг 35 гишүүнтэй. Үүнээс 14 гишүүн л Н.Алтанхуягийг авч үлдэе гэж шийдсэн юм билээ. Гэтэл өнөөдөр бүлгийн дарга Д.Эрдэнэбат гишүүн АН-ын бүлгийн албан ёсны шийдвэр гэж мэдээлж байна. Өчигдөр л гэхэд 2-3 удаа хуралдах гээд ирц хүрээгүй учраас хуралдаагүй шүү дээ. Хаанаас, хэзээнээс ийм шийдвэр гаргаж ирээд уншаад байгааг ойлгохгүй байна. АН-ын бүлгийн албан ёсны шийдвэр Н.Алтанхуягтай  холбогдуулж гараагүй байгаа.

х

-Таны тогтоолын төсөлд гарын үсэг зурсан гишүүдийн шийдвэр одоо ч хэвээрээ байгаа юу ?

-Зарим гишүүд МАН-ын бүлгийн үндэслэлийг дэмжихгүй, харин таны үндэслэлийг дэмжиж байна гэдгээ мэдэгдсэн. АН-ын дарга Н.Алтанхуяг дур зоргоороо аашилж МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан асуудлаас улбаатай Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл даргаас уриалга ирсэн. Тэр уриалгын үзэл санааг дэмжсэн учраас өөрийн УИХ-ын гишүүний эрхийг эдэлж, өөрийн баланк дээрээ Ерөнхий сайдыг огцруулах тухай хуулийн төсөл бичиж намын гишүүдээрээ гарын үсэг зуруулсан. 10 гаран хүн болчихоод байгаа. Өргөн барихын тулд 19 болох ёстой. 19 арай хүрээгүй байна. Тэр тоонд хүрчих юм бол өргөн барих болно.

х

-Тэгэхээр тэр тогтоолын төслийг өргөн барьж байж огцруулах асуудлыг дэмжих юм уу?

-Ер нь бол өнөөдөр МАН-ын болон АН-ын дүгнэлтийг сонслоо. Ард түмний дунд МАН   дангаараа Ерөнхий сайдыг өргөн барьж байгаа мэт харагдаж байгаа. Энэ бол  үгүй. УИХ-ын хэсэг гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд тавьсан асуудал. Аль нэг намын үзэл бодол гэхээсээ илүүтэй УИХ-ын гишүүд улс эх орныхоо хувь заяанд санаа зовниж байгаа асуудал гэж хармаар байна. Тэр дотор миний гарын үсэг байгаа юу гэвэл байхгүй. Ер нь Ардчилсан нам олонхийг бүрдүүлж байгаа нам. Энэ хүнийг томилж чадсан юм чинь эргүүлээд хариуцлага тооцож чаддаг байх ёстой гэсэн хатуу байр суурьтай байна. Гэхдээ энэ асуудлыг өнөөдөр хэлэлцээд Н.Алтанхуяг Ерөнхий сайд хэвээрээ үлдчих юм бол бүхэл бүтэн 6 сар энэ хүний асуудлыг хөндөхгүй болно. Зургаан сарыг алдах болно. Өчигдөр АТГ болон УИХ-аас томилогдон ажилласан ажлын хэсгийн танилцуулгыг харсан. Эрдэнэс таван толгойг шалгасан байна, гишүүдийн төлөөлөл ажлын хэсгээр ажилласан байна. Тэрнээс харахад арай ч дээ гэмээр юм их байна. Нөгөө Хөгжлийн банкны 200 сая ам долларыг Таван толгой руу шилжүүлж аваад тэрнээсээ эх захгүй худалдан авалт хийж, нөгөө “Говь повер” гэдэг компани руугаа шилжүүлж худалдаа хийсэн байна. Арай л дэндэж байгаа байхгүй юу. Ийм хүнийг, ийм хүрээллийг нэг минут ч гэсэн үлдээж болохгүй гэсэн хатуу байр суурьтай байна. Тэр Дэнзэнгийн хадам аавыг дэмжихгүй гэдэг асуудлыг Дэнзэн эсвэл хадам аав нь гэж битгийн хараач ээ. Энэ бол энэ нийгэмд бий болчихоод байгаа үзэгдлийн эсрэг хэлж байгаа үг юм шүү.

ха

-Н.Алтанхуяг сайдыг огцууулахгүй хэмээн АН-ын гишүүд дэмжсэн, гарын үзэг зурсан үүнийгээ баталгаажуулсан гэж яриад байна. Тэгэхдээ 15 гишүүнээс яг тэр гарын үсэг зурахад орсон хүн байгаа болов уу?

-Н.Алтанхуягийг огцруулахгүй гэж гарын үсэг зуруулж байгаа нөхдүүд намайг тойроод гүйдэг байх. Тийм болохоор сайн мэдэхгүй байна.

х

-Сая Д.Эрдэнэбат даргын танилцуулсан дүгнэлт албан ёсны биш гэж ойлгож болох уу?

-Энэ дүгнэлтийг өнөөдөр анх удаа сонслоо. Бүлгийн албан ёсны шийдэр гараагүй гэдгийг дахин хэлье.

х

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

түмэн:
монголыг оростой нийлж эх орноо, ард иргэдээ гэсэн бүгдийг нухчин дарж монголоо гутаан дарлаж байсан цэдэнбалын хойт дүрийг сэргээхээр увсчууд гадаадын хүчтэй хамтран нямдорж, дорлигоо 2ыг ашиглан эх орончдыг хавчиж байна. бал даргын сүнс эргэн биднийг дарлах байна а сайд албан тушаалаас үхэн хатан зууралддаг нь балтай яасан адилхан юм бэ. .
2014-11-08
түмэн:
монголыг оростой нийлж эх орноо, ард иргэдээ гэсэн бүгдийг нухчин дарж монголоо гутаан дарлаж байсан цэдэнбалын хойт дүрийг сэргээхээр увсчууд гадаадын хүчтэй хамтран нямдорж, дорлигоо 2ыг ашиглан эх орончдыг хавчиж байна. бал даргын сүнс эргэн биднийг дарлах байна а сайд албан тушаалаас үхэн хатан зууралддаг нь балтай яасан адилхан юм бэ. .
2014-11-08
mmmя:
зөв хатуу зогсч төрөө хамгаал луйварчдыг бүү өөгшүүл
2014-11-08
zochin:
zob uzel bodoltoi mongolin uls tord xeregtei zaluu
2014-11-05
ascccccccc:
zurag avsan hun muulsan neg uiim l show-chin shuu dee, bas boloogui sadar samuu gej jihteihen, *o uzne
2014-11-05
hogiin *:
hogiin *
2014-11-05
болд:
харин зөв ярьсан байна. одоо ан бүлгийн дарга эрдэнэбатыгаа солих хэрэгтэй. ёстой "балай" нөхөр.зоригтоо чамайг дэмжиж байгаа шүү. зоригтыг муулаад байгаа энэ нөхөд нөгөө дэнзэнтэнгүүд мөн байна л даа
2014-11-05
зочин:
монгол улсын төрөөр мангатэй хүмүүс тоглох юм.даанч харамсмаар юм.ард түмэн юу бодож бна.
2014-11-05
zochin:
ene nuhur odoo said bolsongui gej iim teneg zuil hiij bgaa ym bna nam dotorhi iim alia salbadaa nariig zailuulaach iim ymnuud ih hurald baihad yaj uls oron hogjih be de zailj dald orson ni deer
2014-11-05
tugjil:
chamd unen yum gej yu ch baihgui.cham shig yum turuur toglood uuruu li balrana.chamaig ugaasaa urvagch gedgiig chin tumen medej bga bolohoor chamtai hen ch hamtrahgui..tugjil yaj duu*g bilee?
2014-11-05
uuuuuuuuu:
uuruu dulzen baij ene nuhur yu yariad baigaa yum be
2014-11-05
suhbaatar aimagaas:
hoosh ta chini huniig ingej heldeg yumuu uls turiin ajil hj bga bizde ardachilsan namaas moriin hotolboroo buelyuleh gej songogdochood ingeed negeniihee booriig gargah ged esreg bair surtai bdag ni chamshig nohoriig bid sobgosond harmsaj bn
2014-11-05
zochin:
shiidbertee unench saihan leader baina.shudarga bus ymtai temtsej uuriin bair suurin deeree baigaa taniig demjij baina.ta ymar ideh hooloor dutsan bish dee.bayarlalaa.altanhuag nobshiin ued abilgal gaarsan,buun hund surtal,turiin alban haagch nertei buduun bugstei abgai nariig dabraasan.
2014-11-05
эшэшэүэ:
зөв зөв зөв шийдвэр байна
2014-11-05
эрдэнэтээс:
мөнхчулуун багшийн хүү зөв талд тууштай зогсож байгаад баяр хүргэе
2014-11-05
bataa:
zorigt gishuunee neree khamgaalj bgad bayarlaj bna 28erunkhii saidaas khamgiin khudalch teneg said ene khun bsan ashgui saya zailj bna kk
2014-11-05
romeo:
demjij bnaa mongol tur noroviin huugiin naadam bish altankhuyagiin toglolt duussan
2014-11-05
zochin:
ardchilsan namiin *o balai hoogdondoo hoogdono
2014-11-05
зочин:
уих-ын гишүүн аливаа асуудлыг судалж баталгаажуулж баймаар. ерөнхий сайдыг дэнзэнгийн хадам аав биш гэдгийг 50 гаруй жил нөхөрлөж яваа бид мэднэ та уих-д суухдаа асуудалд ийм өнгөцхөн өнцгөөс ханддаг бол гаргаж байгаа хууль тогтоомж чинь юу болох вэ бусад нь тан шиг биш байгаасай гэж залбиръя
2014-11-05
xaxa:
gunbalaigin hoinoos *o balai gj goy hellee.neg l ih zavtai showchin hun.altanhuyag balaigaasaa byyr dor ter ni yadaj olon niitiin suljeegeer *i zurag oruulaad suudaggui bh.
2014-11-05
erdene:
khen ch bai khamaagui, ene zasgiin gazar daan ch itgel daagaagui tul ogtsrok yostoi. ta bukhen agentlagiin tuvshin, tegeed niitiin eruul mend, khunsnii ayuulgui baidal khangadag baiguullaguudaar yaj togloj baigaa gej bodoj baina. unekheer aidas turj baina. yamar negen khaldvaty uvchin orj irvel er ni yaakh yum bolooo? bi olon ulsiin khuraldb suugaad odoo butsakh gej baina. olon uvchin bidnii khaalgiig togshood l baidag, dandaa show khiisen khumuus ergen toiron, daan ch dee. khariutslaga tootsmoor baina. jaakhan ukhaantai baimaar yum daa
2014-11-05
йыбө:
горшокноосоо унасан хүнийг доромжлоод байхиймаа
2014-11-05
ppoo:
altanhuygiig uls turuus archih xeregtei
2014-11-05
ppoo:
altanhuygiig uls turuus archih xeregtei
2014-11-05
bganaa:
chi bitgii dongos. unuudriin iim nuhtsuld ogtsruullaa geed aduudal uurchlugduhgui ee. tanai nam yamar bilee chamaas ehleed ul doloogchid olon bgaa bolhoor l ene namiig avch yavhad tun bereh. altanhuyag ogtsorvol daraa ni heden zasgiin gazar garhiin buu med uih ni tarah bizdee
2014-11-05
zochid:
huuguud yvuul ene novshiig
2014-11-05
zochin:
unen um heljee.atsanguyagiin buunii nohoinuud ajlaa hiihgui end setgegdel bicheed bgaanshuu
2014-11-05
zochin:
ene bol gartsaagui unen,taniig demjij baina.amjilt!!!
2014-11-05
babu:
eej n bagad n tolgoigoor n ih l huchtei unagasan bhdaa hoorhiig tegd l ingej bga bolovuu
2014-11-05
bi bi bi:
uneheer taalagdahgui bna daa ene hunii show
2014-11-05
sender:
ee chaawaas ene hvn yostoi ineedtei bnoo. bas dalimduulaad showdchih sanaatai. medremjgvi yuma. gundalaid zohij bsan. huulbar bol huulbar l yum bn
2014-11-05
irgen:
ene huu baga baihda ymar huuhed bsan ni sonin bna
2014-11-05
ха ха :
гүнбалайгийн араас порнобалай гэгдэх юм байна л даа.
2014-11-05