
Монголын Ардчилсан холбооны үе үеийн дарга нар Ерөнхийлөгчид хандан хүсэлт гаргажээ. Уг хүсэлтэд "МоАХ-ны удирдах зөвлөлийн хурлаас шийдвэрлэсэн 1989-1990 онд Монгол Улсад өрнөсөн ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцсон анхдагч зүтгэлтнүүдэд төрөөс орон сууц түүнтэй адилтгах нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгуулах талаарх саналыг МоАХ-ны үе үеийн дарга нар бид бүрэн дэмжиж байгаа болно." гэжээ. Ерөнхийлөгчид хандсан уг албан бичигт Б.Билэгт, С.Билэгсайхан, Ш.Түвдэндорж, Ц.Энхтүвшин, С.Эрдэнэ, Х.Баттулга нар гарын үсгээ зурсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ