С.Дэмбэрэл: “76 мангар“ гэж хэлүүлэх эрхгүй

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тэргүүнийг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Уг асуудалд гишүүн бүр үг хэлж, байр сууриа илэрхийлж байгаа юм.  Чуулганы танхимд  МАН-ын гишүүд дийлэнх нь сууж байгаа бол АН-ын гишүүдийн дийлэнх нь гарч явсан, суудал нь эзгүй байгаа юм.

а

УИХ-ын гишүүн М.Сономпил “Монгол Улсын эдийн засаг хүндэрсэн байгаа. Үүнийг хэн хүнгүй ойлгож байна. Эдийн засгийн хямралтай үед 5-7 хувийн өсөлттэй явж ирсэн. Эдийн засгийн хувьд бид шүүмжилж байгаа ч нөхцөл байдал гаднаас хамааралтай байна. Эдийн засгийн хувьд манайх уул уурхайгаас хамааралтай байдаг. Эдийн засаг цаашдаа ч хүндэрнэ гэж үзэж байна” гэлээ.

а

Харин УИХ-ын хамгийн ахмад гишүүн Д.Дэмбэрэл “Жолоогүй дураараа дарвиад хоёр жил боллоо. Энэ Засгийн газрын хууль зөрчих үзэгдлийг зогсоох нь яагаад буруу гэж. Энэ Засгийн газрыг анх байгуулагдаж байгаа үед нь мордохын хазгай боллоо гэж хэлж байсан гэв. Үүнийг дараагаар гишүүн Ц.Нямдорж үг хэлэх байсан боловч нэрээ татлаа.

ө

Ингээд УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн үг хэлэх ээлж ирсэн юм. Тэрбээр “76 мангар гэж хэлүүлэх эрхгүй төр байгаасай. Засгийн газрын асуудлыг хэлэлцээд сууж байна. Монголын ард түмэн аль ч Засгийн үед шударга ёс, хүний эрх, нөгөө нь амьдралд нь үнийн дарамтгүй, стрессгүй амьдруулахыг хүсдэг. Үүнийг нь бид биелүүлэхээр УИХ-д сууж байна. Хуулийн засаглал, хүний эрхийн асуудал бол Монгол Улсын “номер 1” асуудал болж. Алангоогийн хөвгүүддээ багцалж өгсөн таван сум болж бид чадаж байна уу, бид.

х

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
s.demberel guai uih-d suugaad yu buteev suuliin 2 jild mash olom kompani haalgaa barij oolon hun ajilgui orloggui bolloo uul ni ene huniig biznes erhlegchdiig tuluulj ih hurald suuj baigaa tedniihee duu hooloig tur zasagt hurgej erh ashgiig hamgaalah tal deer ajilaasai gej olon hun husen huleej baisan gevch ene hun unendee yu ch hiisengui 2 jil garang untaj ideg uuj zugaalj ungruullee
2014-11-05
зочин:
ман-ын д.дэмбрэл ухна-төр үүсэх тэр мөчид мэдсэн болж бөөлөх нь үү??эсвэл муу ёрлоо юу? чамд төрөө бодсондоо бус түмнийг үгүйрүүлэхийн тулд мордохын хазгай гэж хэлээ биз дээ?овоо тогтворжсон гишүүн гэж үздэг байтал чи дөнгөж төрсөн төрөө мордохын хазгай болгодог ёстой ёстой амны хазгай болсон суудлын төлөөх зөнөг байжээ.араггүй л ман -ын хуучин бууны хугархай даа?та нар ингэж л нүүрээ нуудаг ч бахирахдаа дамдаа өөрсдийгөө илрүүлдэг мэлхийнүүд бөлгөө!?
2014-11-05
ййий:
хүмүүс 76 мангар л гэдэгдээ ккккккккк эд нарын дараа ч бас тэгж хэлэх биздээ аль ч цаг үед ялгаагүй кккккккк
2014-11-05
зочин:
ямар ч шүүмжлэл хүлээж авахгүй, багц сум болох нь ээ, энэ мангар чинь. ардчилсан нийгэм гээ биз дээ.
2014-11-05
зочин:
худалдааны танхимдаа л дөмбийгөөд сууж байхгүй.
2014-11-05
зочин:
хямралтай байна гээд л албан тушаалаа ашиглаад ах дүү, хамаатан, амраг садан, найз нөхдөөрөө нийлээд идээд байгаа хүнийг байлгаад байх уу? дэмбэрэл та ер нь их хуралд ороод олигтой зүйл хийхгүй байгаа шүү. дэмий донгосоод л.
2014-11-05
зочин:
урьд эрт цагт 9 хүн удирдаад болоод байсан юм оодоо 76 мангар юу хийв
2014-11-05
иргэн:
энэ с.дэмбэрэл олон жил улсынхаа компаниудыг төлөөлж ирсэн. гэтэл компаниуддаа хамгийн хэцүү нөхцөл байдал үүсгэсэн ерөнхий сайдыг өмөөрч байгаа бол худалдагджээ л гэж хэлье дээ.
2014-11-05