
Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах эсэх асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. Чуулганы хуралдаанд нийт 66 гишүүн оролцож байгаа ба гишүүд Ерөнхий сайдыг огцруулахтай холбоотойгоор өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Өглөө хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны ирц бүрэн байсан бол чуулганы хуралдаан 10 гишүүн ирээгүй. Ирээгүй гишүүдийг өнөөдөр ирэх хэрэггүй гэсэн даалгаавар авсан гэх “бор шувуу” ордонд нисч байна. Ямартай ч, Д.Ганбат, Г.Баярсайхан, С.Эрдэнэ, С.Одонтуяа, Д.Арвин, Ч.Улаан, Ш.Түвдэндорж, С.Ганбаатар, Д.Ганхуяг нарын гишүүн өнөөдрийн хуралдаанд ирээгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ