Н.Алтанхуягийн талаар хэн юу хэлэв
Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын нэр бүхий 28 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах саналыг гаргасан. Энэ дагуу УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэж, дэмжсэн. Уг байнгын хорооны саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн юм. Энэ асуудлаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлаар гишүүд ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна.
ө
Р.Бурмаа: Н.Алтанхуяг төрийн дээр намыг гаргасан
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэлж байгаа юм. Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва “Засгийн газрыг огцруулснаар цаашдын хямрал гүнзгийрэх үү гэдгийг АН-ын гишүүд бодолцох хэрэгтэй. Ард түмний сонголтгүйгээр шууд орж ирчихээд, ард түмнээр сонгуульсан мэт цээжээ дэлдэж байгаа нь муухай харагдаж байна. Засгийн газрын тэргүүнийг огцруулснаар дараагийн Ерөнхий сайд, Засгийн газрын томилох асуудал үүснэ” гэлээ. Харин гишүүн Р.Бурмаа “АН-ын дарга Н.Алтанхуяг МАХН-ын дарга Н.Энхбаяртай гэрээ байгуулж, сонгуулийн тойрог тохирох гэрээ байгуулсан. Мөн улс орны хэмжээний томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг гардан хариуцна гэсэн нь хууль зөрчсөн. Төрийн дээр намыг гаргасан. Төрийн чиг үүргийг МАХН-ын дарга Н.Энхбаяртай тохиролцон, улс орны эрх ашиг, үнэт зүйл, итгэл үнэмшлийг гишгэсэн. Тийм учраас би Засгийн газрын тэргүүнийг огцруулах кноп дарна. Би Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, дэд дарга Р.Гончигдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нартай хамт 25 жилийн өмнө ардчиллын төлөө хамт тэмцэж явсан. Тиймээс би намын эрх ашиг гэхээс илүү улс орон, ард түмний эрх ашиг, өвөг дээдсийн сүнс, сүлд огшсон газар шороогоо хамгаалах үүрэгтэй. Гэр бүлийн хүмүүсийнхээ өмнөөс би хариуцлага хүлээхгүй гэх элдэв үгээр хаацайлахыг хамгаалахгүй.
м

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Би өөрийнхөө байр суурин дээр хэвээр байгаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр техникийн алдаанаас болоод миний санал Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэн кноп дарагдлаа. Би Шинэчлэлийн Засгийн газрыг дэмжиж, Ерөнхий сайдын огцруулахын эсрэг байгаа. Бид нэг нэгнийгээ барьцаалсан улс төрөөр явж байгаа нь буруу. Бид энэ асуудал дээр бодитой хандах ёстой. Шинэчлэлийн Засгийн газар улс орны эдийн засгийн ямар зөв суурийг тавьсаныг хойшид мэдэх болно".
а
Р.Гончигдорж : Н.Алтанхуягийг огцруулахаар Монгол өргүй болох уу?
1
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж "Бид Монгол орондоо эдийн засаг ардчлалын төлөө тэмцэж, Монгол Улс ардчилсан улс гэж дэлхий нийтэд танилуулсан. Хүнийг хийгээгүй хэрэгт нь, ах дүү төрөл төрөгсдийнх нь хийсэн нь тогтоогдоогүй хэрэгт холбогдуулж байгаа нь хамгийн ноцтой. УИХ ийм асуудлыг хэлэлцэж байгаа нь харамсалтай. Н.Алтанхуягийг огцруулахаар Монголын өр хүчингүй болох уу, огцруулахаар “орсон бороо арилсан шиг тэнгэр цэлмэх юм уу. МАН, АН, “Шударга ёс” эвслийн бүлэг гишүүд хэлэлцэх асуудлаа л хэлэлцмээр байна".
ө

1
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл 1937 оны хэлмэгдүүлэлт шинэ үед ирсэн гэв. Учир нь Ерөнхий сайдыг огцруулахаар МАН-аас оруулж ирсэн дөрвөн үндэслэлийн дөрөвдүгээр заалт нь хүний эрхэнд ноцтой халдсан, хэлмэгдүүлсэн заалт байна хэмээлээ. Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх атал Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийн хэргийг энэ заалтад дурьдаж шүүхээс гэм буруутайг нь тогтоогоогүй АТГ-ынхан 190 хуудас зохиол биччихээд түүнийгээ өөрт нь цаашлаад өмгөөлөгчид нь уншуулахгүй, өөрсдөө л нөгөө хэдэн цаасаа барьж Л.Гансүх гэмт хэрэгтэн мэтээр яриад яваад байгааг УИХ-ын гишүүд харсан атлаа Л.Гансүх гэмт хэрэгтэн мэтээр ярьж байгаад бухимдаж байна гэсэн юм. Тиймээс МАН-ынхныг хэлмэгдүүлэлтээ зогсоож, өөр нэгний хариуцлагад өрөөл бусдыг хамаатуулан гэмт хэрэгтэн мэтээр занаж зүхэж болохгүй.
ө
Г.Уянга: Олон хүнээс баярлаж, гомдсон талаар мессеж ирсэн
1
УИХ-ын гишүүн Г.Уянга огцруулах ёстой гэсэн шийдвэр гаргасан нь хэн нэгнийг баярлуулах, эсвэл гомдоох гэсэн асуудал биш. Цэвэр хувь хүний шийдвэр хэмээн тайлбарлалаа. УИХ-ын чуулганы хуралдааны үеэр маш олон хүнээс баярлаж, гомдсон талаар мессеж ирсэн бөгөөд маш олон хоног бодож бясалгаж олон ч хүнтэй уулзсаны дараа огцруулъя гэсэн шийдвэр гаргажээ. Г.Уянга гишүүний үгэнд нэг хатуу үг нуугдаж байсан нь шийдвэрийг хэн гаргах вэ гэдэг асуудал. Эцсийн бүлэгт АН-ынхан өөрсдөө эв нэгдэлтэй байж чадвал Н.Алтанхуяг сайд унахгүй. Тиймээс өөрсдөө эв нэгдлээ чухалчил, өрөөлд зааж зөвлөх хэрэггүй.
ө

1
-Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл нь эдийн засгийн бодлого оновчгүй байна. Энэ Засгийн газар эдийн засгийн оновчгүй бодлого явуулсан. 2016 он хүртэл хүлээгээд сайхан болно гэж яриад байгаа. Бүх зүйл сайхан болно, нааштай болно гэж хүлээвэл бид өр дарах асуудал яригдана. Энэ үед бид яах вэ? Сайн талаас нь эргэж харцгаая. Тиймээс л би огцруулах саналыг дэмжихээс аргагүй байгаа юм.
а
ө
УИХ-ын гишүүн А.Бакей:Албан тушаалд очихын төлөө од шүүрэхийг оролддог
1
-Бидэнд эв нэгдэл алга. Ардчиллын үнэт зүйлээс ухарч байна. Улстөрчдийг хэн нь хэн бэ, хэр зэрэг ёс жудагтай вэ гэдгийг харуулдаг ганц шалгуур байдаг. Энэ нь албан тушаал. Албан тушаалд очихын төлөө од шүүрэхийг оролддог. Очсоныхоо дараа тэнгэрээс буусан юм шиг дээшээ хардаг.
ө

1
-Зарим хүмүүс намын асуудалтай Ерөнхий сайдын асуудлыг хольж, хутгаад байна. Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах асуудал болохоос намын даргыг огцруулах гэсэн юм биш. Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар 28 гишүүн гарын үсэг зурсны нэг нь би. Засгийн газрыг тогтвортой ажиллуулах ёстой гэж байна. Харин Үндсэн хуулинд Засгийн газар хууль зөрчвөл огцруулж болно гэж зааж өгсөн байдаг. Сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүд рүү сумдын Засаг дарга нар янз бүрийн дарамт үзүүллээ. Ерөнхий сайдын хууль бус үйлдэл хэрээс хэтэрлээ. Тиймээс огцруулах ёстой.
ө
С.Баярцогт: Улс төрийн хямралын эхлэл битгий байгаасай
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэж байгаа юм. УИХ-ын гишүүн С.Баярцогт “МАН-ыг ойлгож байна. Талцал ихсэх тусам хүндрэлийг монголын ард түмэн үүрнэ. Асуудлыг кнопоор шийдэх нь буруу. Монголын парламент цагаасаа өмнө тардаг зүйл рүү орвол парламент төлөвшиж тогтох үндэслэлгүй болно. Надад 1996-2000 оны гунигт дүр зураг байнга харагддаг. Тэр АН-ын хувьд асар том ялагдлын суурь байлаа. Бид хамтраад явсан бол илүү байх байсан. Улс төрийн гүнзгий хямралын эхлэл битгий байгаасай гэж хүсч байна.
ө

1
“76 мангар гэж хэлүүлэх эрхгүй төр байгаасай. Засгийн газрын асуудлыг хэлэлцээд сууж байна. Монголын ард түмэн аль ч Засгийн үед шударга ёс, хүний эрх, нөгөө нь амьдралд нь үнийн дарамтгүй, стрессгүй амьдруулахыг хүсдэг. Үүнийг нь бид биелүүлэхээр УИХ-д сууж байна. Хуулийн засаглал, хүний эрхийн асуудал бол Монгол Улсын “номер 1” асуудал болж. Алангоогийн хөвгүүддээ багцалж өгсөн таван сум болж бид чадаж байна уу, бид.
х

1
“Монгол Улсын эдийн засаг хүндэрсэн байгаа. Үүнийг хэн хүнгүй ойлгож байна. Эдийн засгийн хямралтай үед 5-7 хувийн өсөлттэй явж ирсэн. Эдийн засгийн хувьд бид шүүмжилж байгаа ч нөхцөл байдал гаднаас хамааралтай байна. Эдийн засгийн хувьд манайх уул уурхайгаас хамааралтай байдаг. Эдийн засаг цаашдаа ч хүндэрнэ гэж үзэж байна”.
а
р
Д.Дэмбэрэл: Мордохын хазгай боллоо гэж хэлж байсан
1
“Жолоогүй дураараа дарвиад хоёр жил боллоо. Энэ Засгийн газрын хууль зөрчих үзэгдлийг зогсоох нь яагаад буруу гэж. Энэ Засгийн газрыг анх байгуулагдаж байгаа үед нь мордохын хазгай боллоо гэж хэлж байсан”.
х
1
Х.Тэмүүжин: Та нарын цуулсан цав хүмүүсийн сэтгэлд том ав гаргаж байна шүү
1
Хуульзүйн сайд Х.Тэмүүжин “Гурвуулаа харамсалтай байна. УИХ бодлогын тухай үндэслэлтэй, тооцоотой, нотолгоотой хэлэлцүүлэг өрнөсөн. Дөнгүүр гэж бодсон хэсэг нь улс орныг ирээдүйд ямар өнгө төрхтэй болохыг бодлогоор ярьсан. Хэн дарга, хэн цэрэг байх тухайд бөөнөөрөө ярьцгаая гэж бодож байна. Асуудал байна уу байна. Хүний эрх улам дордож байна. Монгол Улс эрсдэлтэй цаг үе дээр байна. Аюулгүй байдал ч, дотоод дүр зураг ч. Хамаатнаа ажилд оруулчих юмсан, ашигтай тендэр байна уу гэж орж ирдэг хүмүүсийн жүжиг дуусаасай. Энэ цав ардчилсан намыг битгий цуучаасай. Бид юу гэж хэлэх вэ, сонгогчдодоо. Та нарын цуулсан цав хүмүүсийн сэтгэлд том ав гаргаж байна шүү.
ө

1
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Үнэндээ сандал ширээний төлөө л тэмцэл явагдаж байна. АН-ыг төр хэрхэн барьсаныг ард түмэн л дүгнэнэ. Ерөнхий сайдыг огцруулснаар Н.Алтанхуяг төрийн хямралыг үүрээд явчихгүй. Дараагаар нь хамтаръя, МАНАН”-тъя гэж шогтов. Тулхтай улстөрийн хүчнүүд нь алсыг харж, өнөөдрийн бялууг үмхээд авахгүйгээр улс орны асуудлаа хэлэлцье. Дахин хэлэхэд хямралыг энэ хүн үүрээд явахгүй. Тогтворгүй байдал олон нийтийг л хохироодог.
х
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ