АН-ын 8 гишүүн Н.Алтанхуягийн эсрэг кноп даржээ
Шинэчлэлийн Засгийн газар огцорлоо. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 66 гишүүний 36 нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн огцруулах саналыг дэмжив. МАН-ын 26 гишүүн дээр АН-ын 8, Шударга ёс эвслийн 2 гишүүн түүний эсрэг кноп дарснаар олонх болж, Н.Алтанхуягийг огцрууллаа. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Х.Баттулга, Ж.Батзандан, Р.Бурмаа, М.Зоригт, Д.Батцогт, Л.Эрдэнэчимэг, Б.Наранхүү нар намын даргынхаа эсрэг кноп даржээ. Мөн Шударга ёс эвслээс УИХ-ын гишүүн Л.Цог, Г.Уянга нар олонхтой нэгдсэн байна.
х
Харин УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Г.Баярсайхан, С.Одонтуяа, Д.Ганбат, М.Батчимэг нарын гишүүн саналаа өгөхгүй "зугтжээ".
г
р
р
В.Бат
Гэрэл зургийг Б.Чадраабал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ