Д.Зоригт: Намаас хөөх дүрэм бий
Дөнгөж сая УИХ-ын чуулганаар Монгол Улсын Ерөнхи сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон 66 гишүүний 36 нь огцруулах нь зүйтэй гэсэн санал өглөө. Ерөнхий сайдыг огцруулах санал дэмжигдсэнээр Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорч байгаа юм. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Д.Зоригтоос тодрууллаа.с
-Засгийн газрыг унагаасан нөхдөд намаас хөөнө гэсэн заалт бий?
-Засгийн газрыг унагаасан нөхдөд намаас хөөнө гэсэн заалт бий?
-Тийм заалт бий. Олонхийн бүлгийн гишүүд гарын үсэг зурж эсрэг санал гаргаж, эс үйлдэх буюу ирцээ бүрдүүлж ирээгүй тохиолдолд намаас хасах дүрмийн заалттай.
а
-Танай намын шонхор фракцийн гишүүд өнөөдрийн хуралдаанд ирсэнгүй?
-Танай намын шонхор фракцийн гишүүд өнөөдрийн хуралдаанд ирсэнгүй?
-Өнөөдөр манай бүлгийн долоон хүн ирсэнгүй.
а
-Энэ гишүүд ирээгүй шалтгаанаа хэлсэн үү?
-Энэ гишүүд ирээгүй шалтгаанаа хэлсэн үү?
-Өчигдөр л гэхэд энэ хүмүүсийн нилээн хэд нь Засгийн газраа авч үлдэнэ гэж байсан. Гэтэл өнөөдөр бидэнд мэдэгдэхгүй шалтгаанаар долуулаа ирсэнгүй.
х
-Энэ Засгийн газрын төрийн тэргүүн ажлаа өгч байгаа нь танхим тэр чигтээ унана гэсэн үг үү?
-Тэгнэ.
-Энэ Засгийн газрын төрийн тэргүүн ажлаа өгч байгаа нь танхим тэр чигтээ унана гэсэн үг үү?
-Тэгнэ.
а
-Дараагийн Засгийн газар хэзээ байгуулагдах вэ?
-Дараагийн Засгийн газар хэзээ байгуулагдах вэ?
-14 хоногийн хугацаанд шинэ Засгийн газрын байгуулагдана.
х
-Өнөөдөр хуралдаанд ирээгүй гишүүддээ ямар нэгэн хариуцлага тооцох уу?
-Өнөөдөр хуралдаанд ирээгүй гишүүддээ ямар нэгэн хариуцлага тооцох уу?
-Манай намын дүрмэнд тийм заалт байгаа. Намаас хөөх асуудал бий. Гэхдээ намын хяналтын зөвлөлийн хороо энэ асуудлыг шийднэ.
а
-Дараагийн Засгийн газар зөвшилцлийн ширээний ард суух хэрэгтэй гэж МАН-ын зүгээс мэдэгдэж байсан. Ямар зөвшилцөл байж болох вэ?
-Дараагийн Засгийн газар зөвшилцлийн ширээний ард суух хэрэгтэй гэж МАН-ын зүгээс мэдэгдэж байсан. Ямар зөвшилцөл байж болох вэ?
-Энэ улс орны эдийн засаг, нийгмийн байдал амаргүй байна. Ийм цаг үед энэ парламентад сууж байгаа намууд зөвшилцөж таарах байх. Яриа хөөрөө гарах байх.
а
-2015 оны Төсвийг УИХ арваннэгдүгээр сарын 15-нд багтаан шийдвэрлэх ёстой. Баталж амжих уу. Энэ Засгийн газрын бүтцээр төсөв зохиогдсон байгаа шүү дээ?
-2015 оны Төсвийг УИХ арваннэгдүгээр сарын 15-нд багтаан шийдвэрлэх ёстой. Баталж амжих уу. Энэ Засгийн газрын бүтцээр төсөв зохиогдсон байгаа шүү дээ?
-Ерөнхий сайд огцорч, Засгийн газар огцорчихож байгаа учраас үүрэг гүйцэтгэгчээр сая Шадар сайдыг томилчихлоо. Шадар сайд ахлаад төсвөө батлуулах байх.
а
-Энэ Засгийн газрын бүтцээр батлагдсан төсөв дараагийн Засгийн газарт болох юм уу?
- Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж байгаа тул тодотгол хийгдээд явна.
-Энэ Засгийн газрын бүтцээр батлагдсан төсөв дараагийн Засгийн газарт болох юм уу?
- Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж байгаа тул тодотгол хийгдээд явна.
ө
П.Наран
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ