Н.Алтанхуяг: Би хүлцлээ, тэвчлээ хоёр жил
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр өөрийнх нь асуудлыг шийдэхийн өмнө Н.Алтанхуяг үг хэлсэн билээ. Тэрбээр “Миний бие ард түмний итгэл, шинэчлэлийн төлөө сэтгэл гарган зүтгэсэн аймаг орон нутгийн удирдлагуудтайгаа улс орны хөгжлийн төлөө зүтгэж байна. Бүтээн байгуулалтын бодитой ажлууд цаашдаа хэрэгжиж, цаашдаа хийж бүтээх ажил үйлс хурдтай үргэлжилж байгаа. Монгол Улсын эдийн засаг, харилцаа хамтын ажиллагааг нуруундаа үүрч явдаг төрийн том багана хэсэг бүлгийн хангагдаагүй эрх мэдэл, хэн нэгний явцуу эрх ашгаас үүдсэн мэдэгдэлд хариу өгье. Өнөөдөр бид бодитой, хөрсөн дээр буусан, гадны хөрөнгө оруулалт, дэмжлэг туслалцаагүй болсон энэ цаг үед гурван пунктыг нь уул уурхай, 1.2 хувийн өсөлтийг дотоодын үйлдвэрлэл бүрдүүлж байна. Монголын төсвөөс гадуурх зардал нь эдийн засгийн өсөлтийг бууруулах биш, хангах гол хүчин зүйл болсныг олон улс дүгнэсэн. Оюутолгойн эхний шатны хөрөнгө оруулалт 2012 онд хийгдэхэд манай 40 орчим аж ахуйн нэг олон улсын зах зээл дээр IPO хийсэн. Харин нүүрсний үнэ тасралтгүй унаж байгаа учир олон улсын зах зээлээс мөн шинэ хөрөнгө оруулалт татаж байлаа.
1
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш 54 мянган аж ахуй нэгж үйл ажиллагаагаа зогсоосон гэснийг нягталж үзлээ. Дийлэнх нь байгуулагдсан цагаасаа хойш үйл ажиллагаагаа явуулаагүй, тайлангаа өгөөгүй байна. Тавантолгой-н үйл ажиллагаа эхлээгүй байхад “Чалко”-гоос бид урьдчилгаа төлбөр нэртэй хүүтэй мөнгө авсан. Ингээд “эх орны хишиг” нэрийдлээр иргэдэдээ тараасан. Монголбанкны зээлийн өр 361 тэрбум төгрөгийг тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийг өмнөх Засгийн газрын үед бүрэн өгөөгүйгээс бонд босгож 122 тэрбум төгрөг төлсөн. Өмнөх Засгийн газраас үлдсэн өр төлөгдөж дуусаагүй байна. Энэ бондыг хэзээ яаж төлөх вэ? Чингис бондоос 2.5 их наяд хэмжээний төгрөг бий болсон. Нийтдээ дөрөв гаруй их наяд төгрөгийг төлөх хуваарь гаргуулж үзсэн. Цемент, гурил, гутал, ноос, ноолуурын үйлдвэрийг дэмжсэн арга хэмжээ явж байна. Зээлийг хоёр эх үүсвэрээр төлнө. Нэгдүгээр компаниудад өгсөн зээлээс төлөгдөнө. 2017 онд төсвөөс Чингис бондын мөнгө 1.6 их наядыг төлөх юм. Бие биенээ хэмлэсэн асуудалд эмзэглэж явдаг. Бид улс орноороо 25 жилийн өмнө ардчиллын замыг сонгосон. Ардчилсан улс. Хэт их гүтгэлийг орон даяар цацдаг боллоо. Өөрийнх нь харалган зорилго бүтэж байвал бусдыгаа гүтгэдэг боллоо. Шударга ёсыг тогтоох ёстой хууль хүчний байгууллага улс төржлөө. Дуугүй байна гэдэг нь доройдоо биш. Би хүлцлээ, тэвчлээ хоёр жил. Аавынх нь албан тушаалыг авахын тулд охиныг нь мөнгө завшсан мэт, найзыг нь гүтгэдэг бохир тоглоом бүрдлээ.
1
МАН бид л биш бол бусад нь чаддаг байх ёсгүй гэдэг аминч үзэлтэй байдаг байж болохгүй. МАН улсын төсвөөр байшин барилга барьж өмчилдөг байж болохгүй. Хөшүүн хойрго, хүнд сурталтай байдаг байж болохгүй.
Шинэчлэлийн Засгийн газар 20-30 жилд хийгдээгүй бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлсэн. Цаашдаа ч хийж, хэрэгжүүлнэ. Төрийн үйлчилгээ улам шуурхай болж, шинэ нисэх буудал, цахилгаан станцуудыг ашиглалтад оруулна.
1
Монгол бол хөгжлийн зам дээр гарч, нөхцөл нь бүрдсэн ард түмэн. Монгол хүн бүрийг хөгжлөөрөө олон улсад дээгүүр үзүүлэлт үзүүлэхийн төлөө ажиллана. Олон улсын санхүү, зах зээлийн гол тоглогч улс орон болно. Тэргүүлэгч эдийн засагтай ард түмэн болно. Нийгэм, эрүүл мэндийн хувьд эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. Монгол оронд гэрэлтэй өдрүүд олон бий гэдэгт итгэдэг. Та бүхний гүтгэлэг биш бодитой шүүмжлэл алдаа дутагдлыг залруулахад дэмжлэг болдог. МАН-ын тавьсан үндэслэлээр Засгийн газраа огцруулахгүй байхыг хүсч байна. Хэл амаа ололцоод явах өргөн боломж байна. Ард түмний язгуур эрх ашиг гэж эв нэгдэл, харилцан ойлголцол, ирээдүйд итгэх итгэл юм. Ард түмний язгуур эрх ашгийг эцсээ хүртэл өмгөөлнө, хамгаална” гэлээ.
1
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ