31 алба хаагчид дэслэгч цол олголоо
Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар тус газарт офицер орон тоонд дадлагажихаар ажиллаж байсан 31 алба хаагчид дэслэгч цол олгожээ. ЦЕГ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр хуралдаж, Хууль зүйн сайдын 2014 оны А/03 дугаар тушаалаар баталсан "Цагдаагийн албан тушаалын цол олгох журам"-ын 2-т заасныг үндэслэн ЦЕГ-ын дарга тушаал гаргасан байна.
ы
Мөн Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 02-р тогтоолоор баталсан "Төрийн жинхэнэ албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам" -ыг үндэслэн "Төрийн тусгай албан тушаалд ажиллах иргэний нөөцийн жагсаалт"-д бүртгэгдсэн зургаан алба хаагчийг туршилтын хугацаагаар ажиллуулахаар томилжээ.
б
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ