Тулаанд зөвхөн шонхорууд л ниссэнгүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцрууллаа. Санал хураалтад 66 гишүүн оролцсоноос 36 нь буюу 54.5 хувь нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахыг дэмжсэн. Уг нь АН өнөөгийн парламентад олонхийг бүрдүүлж байгаа ч энэ удаа тэд нэгдэж чаддаггүй гэдгээ дахин баталлаа. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаанд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд бүгд оролцсон бол АН-ын “Шонхор” фракцийнхан суудлаа эзгүй орхиж, өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Тодруулбал, тус фракцид нэгдсэн УИХ-ын гишүүн Д.Арвин, Г.Баярсайхан, Д.Ганхуяг, С.Одонтуяа, С.Эрдэнэ, Д.Ганбат болон МоАХ-ын Ш.Түвдэндорж, бие даагч С.Ганбаатар, МАХН-ын Ц.Оюунбаатар, Ч.Улаан нар ч оролцоогүй. Энэ удаагийн санал хураалт дээрх гишүүдийн хэн болохыг ч давхар харуулав бололтой. Улс төр дэх “Түгжил” гэдэг үг сүүлийн үед газар аваад байгаагүй төдийгүй дээрх гишүүд өөрсдийгөө ийн батлав. Хэрвээ үнэхээр огцруулахыг дэмжиж байсан бол тэд чуулганы хуралдаанд өөрсдийн биеэр оролцож, дэмжихгүй кнопоо дарах боломж нь нээлттэй байсан. Гэтэл далд явуулгынхаа үр дүнгээр эзгүй байсан гэх эвтэйхэн нэр зүүж үлдэх арга сүвэгчилсэн бололтой.
1
Үнэн хэрэгтээ “маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги” гэдэг үгийг ч сануулж байна.
АН-ын дотоод дахь фракциудын хагарал цаашид намд нь тушаа болно гэдгийг бүх сонгогч мэдэж, ойлгож байгаа. Гэтэл албан тушаалын төлөө намаа хагалан бутаргах үйл хэргийг эхлүүлж, ирэх 2016 оны сонгуулийн үр дүнг давхар харуулав. Ийн АН-ын “түгжил”-үүд өнөөдөр Н.Алтанхуягийг огцруулж, өөрсдөө Засгийн газрын бүрэлдүүнд багтах бялуу хүртэх зорилгоор зугатаж байгаа ч ирэх сонгуульд намаа унагах шанг татаж орхилоо.
1
Б.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ