Танд автомашин жолоодох зурагтай лавлагаа хэрэгтэй юу

img

Тээврийн хэрэгсэд жолоодох эрхийн зурагтай лавлагааг ЦЕГ-ын Лицензийн төвөөс олгож байна. Гадаадын аль нэг улсад ажиллаж, амьдарч байх хугацаанд тухайн орны жолооны үнэмлэх авах хүсэлтийг гаргахад болон шинээр ажилд ороход тухайн байгууллага тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн зурагтай лавлагаа шаардах тохиолдол бий.

ө

Лавлагаа хүсэгч гадаад улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа тохиолдолд хөдөлмөрийн биржийн албан бичиг, гадаад улсад сурч, амьдарч байгаа тохиолдолд тухайн улсын түр оршин суух бичиг баримтын хуулбар, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийн хамт бүрдүүлэн ажлын өдрүүдэд 08.00-17.00 цагийн хооронд ЦЕГ-ын Лицензийн төвд хандахад болох юм байна.

б

Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төв Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Доржийн гудамж, Home plaza төвийн зүүн талд /хуучнаар Их Засаг их сургууль явах замд Сэлэнгэ зочид буудлын замын эсрэг тал/ байдаг. Шаардлагатай тохиолдолд 93025241 дугаарын утсаар холбогдож болох юм.

б

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ