"Мянгат малчин" малын хулгайчийг шүүнэ
Төв аймгийн Угтаалцайдам суманд Сум дундын 23 дугаар шүүхийн нээлттэй шүүх хуралдаанаар маргааш тус сумын иргэн мянгат малчин Ц нарт холбогдох хэргийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Сүүлийн үед малын хулгайн гэмт хэрэг ихсэх хандлагатай байгаа учир хэргийг нээлттэй хэлэлцэж, шүүн таслахаар болжээ.
d
Ц, М, Б, Б нарын бүлэг хулгайчид нь найман удаагийн үйлдлээр бусдын малыг хулгайлж, амьжиргааны эх үүсвэрээс салгах түвшинд хүртэл гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 145.3-т заалтыг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна.
d
Эрүүгийн хуулийн 145.3-т “Энэ хэргийг зохион байгуулалттай бүлэг үйлдсэн, эсхүл энэ хэргийн улмаас хохирогчийг амьдралын эх үүсвэрээс нь салгасан буюу их хэмжээний хохирол учирсан, түүнчлэн нийтэд учирсан гамшигт байдлыг далимдуулж үйлдсэн бол эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.
f
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ