СӨХ-дыг шалгажээ

img

Дүүргийн нэгдүгээр прокурорын газраас Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Татварын хэлтэстэй хамтран шалгасан байна.

ө

Шалгалтаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, Монгол Улсын хууль тогтоомжийг иргэд, оршин суугчдад сурталчилсан байдал, орон сууцны хонгил болон бусад байршилд үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагуудтай хуулийн дагуу түрээсийн гэрээ байгуулсан эсэх. “Орон сууцны тухай хууль”-ийн 17 дугаар зүйлд заасны дагуу орон сууцны байранд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглосон заалтыг зөрчсөн эсэхийг хянасан гэж УЕПГ-ын ХМОНХА-аас мэдээллээ.

Шалгалтанд тус дүүргийн 68 сууц өмчлөгчдийн холбоодоос 42 сууц өмчлөгчдийн холбоодыг хамруулсан байна. Тус дүүргийн 1-6 дугаар хорооны Сууц өмчлөгчдийн холбоодын байруудад 2014 оны эхний есөн сард 39 гэмт хэрэг үйлдэгдсэн аж. Үүнээс хулгайн гэмт хэрэг 17,  дээрэм 4,  бусдын бие махбодид гэмтэл учруулсан 12, нас барсан 6 гэмт хэрэг тус тус үйлдэгдсэн нь Сууц өмчлөгчдийн холбоодын удирдлага Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг  хангалтгүй зохион байгуулж буйтай холбоотой гэж үзжээ.

Дүүргийн зарим Сууц өмчлөгчдийн холбоо хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулж байсан аж. Тухайлбал, 1 дүгээр хорооны 98, “Бат-эвсэг” СӨХ-ны 18 дугаар байрны подвальд “Билляард”-д үйлчлүүлж байсан үйлчлүүлэгчид “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль” болон “Тамхины хяналтын тухай хуулийг зөрчсөн, мөн 2 дугаар хорооны “Мянгат” СӨХ нь 25 дугаар байранд “Уянга” нэртэй караоке ажиллаж иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг зэрэг зөрчил шалгалтаар илэрч цагдаагийн  байгууллагаас захиргааны арга хэмжээ авсан байна.

б

Сууц өмчлөгчдийн холбоодод гарсан зөрчил дутагдлын талаар дүүргийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bzd 7 horoo mandah har shalgaj ogno uu
2020-11-05
Oyuntsetseg:
SXD -iin 12 xoroo 2 bair xariytsaj bgaa syyts umchlugchiin xolboog shalgaj ugnu v ene bairnii ixenx orts jijvvr bxgvi tsewerlegee xiixgvi xaalga vvd ni ewderxii arxichid ix xonoj shees shinxeg ix vnertej amidraxad xetsvv bgaa getel bid nar tsag tyxai bvrd ni munguu tuldug . sard jijvvr tsewerlegee zaswar vilchilgee xaalga zaswar gj sar bvr awdag
2017-08-25
zochin:
chingeltein myngat gej cox-iig sain shalgaad uguuch.manai bairuudiig nohoi amidardag gazar bolgoj guitslee.huraasan mungu ni haa* alga bolood baina.tsagdaagiinhan anhaaraldaa abna uu.
2014-11-06
8888:
баянгол дүүргийн ганга өргөө орон сууцны коньорийг шалгаж өгнө үү
2014-11-06
иргэн солонго:
бгд 6-р хорооны номт мөрөн сөх-ийг шалгаж өгөөч.
2014-11-06
irgen:
yugaa shagasan yum boldoo mergejliin hyanalt.ontsgoi baidal avzagiin 18;19 r bairnii door huraalttai mashiniig harahgui yu hiideg bnaa ingej shalgahaar bolimoor yum
2014-11-05
suux:
bair n bg dyyregt murtluu sux n 13r xoroolold bdag gene.ene yamar uchirtai yum be.usni tulburiig bainga ilyy nemj bicheed byr amtashdsan bnshde.ene luivarchid.sux n xol xayagaa xelexgyi bolxoor uulzaj boloxgyi.tegeed ezgyi bxad tog taslad yachdag.bankaar daramtluulj aldangi tootsdog.eniig shalgaj uguuche.xaana xandax ve
2014-11-05
zochin:
haana handah ve humuse meddeg bol helj uguuch bur arai dendej bnaa,suh nerin dor luivarchid heres heterch bn hend handahve 3 n am bultei ailin us 70,000 tul gej bnashte.denj hothon suh.hend haana handahve helj ugch tuslaach
2014-11-05
zochin:
buh suhuudiig shalgaj boldoggui yumu
2014-11-05
саран:
баянгол дүүргийн 7-р хороонд маш их шинэ байр баригдсан, баригдаж бгаа тэд нар өөрсдөө байгуулсан сөх гэдэг -ээрээ суугчдыг их шулж бна сөх-н 20000 бас дээр нь байрны кув м-г буруу тооцож сар бүр 20 гару й мянган төгрөг гэх мэтээр байнга шулах юм мөн аа нэгжийнхээ зардлыг ч төлүүлдэг
2014-11-05
zochin:
sain shalgah heregtei bga ym. saruul nertei suuts umchlugchdiin holboo ni irgedees sar bur 20000 orchim myangan tugrugiig huili busaar avch bna, ene ni tseverlegee uilchilgeenees tu*a mungu. undnii us ni zevtei garch bga ba orshin suugchid oir orchmiin delguurees munguur tsever us avch bna. deerhi mungiig hurimtlal vvsgene gej avch bna. bolj bga ymu? gomdloo haana gargah be?
2014-11-05
bold:
shalgaltmuu hiisen baina chigeltei duurgiin 4-r horoo 5-r surguuliin derged pc togloomiin gazar ajillaj baina oron suutsnii podwalid internet pc togloomiin gazar ajilluulahgui gej togtool juram garsan getel arwai gedeg nertei soh pc togloomiin gazriig ajilluulsaar baina ene gazar 5-r surguuliin huuhduud tamhi tatah gazar bolood baina
2014-11-05