Өнөөдөр шинийн 15

img

Өнөөдөр аргын тооллын 2014 оны арваннэгдүгээр сарын 6. Пүрэв гариг.  Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын адаг хөх нохой сарын шинийн 15. Бархасвадь гариг. Шийдэм одтой, 5 шар мэнгэтэй цагаагчин могой өдөр. Өдрийн барилдлага Хотол чуулган. Шүтэн барилдлага Мунхрахуй. Өдрийн наран 8 цаг 06 минутад мандан, 17 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, шинэ ажил эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, бөө, удганы үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

а

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

жонон:
өнөөдөр монгол тооллын 14 ны өдөр. тэрбиш гэж амьтан 15 гээ биз
2014-11-06
0011:
чадахгүй шүү дээ .
2014-11-06