”Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ 31-ний өдөр чухал шийдээ гаргана

img

Мөн гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотой нэгдсэн консорциумд Тавантолгой ордын Цанхийн талбайн баруун хэсэг, Бор тээгийн нүүрсний талбайн зарим хэсгийг багтаасан талбайд хөрөнгө оруулах боломжийг олгохоор олон улсад нээлттэй зарласан  тендерийн  урьдчилсан  сонгон  шалгаруулалтад оролцогчдын материалыг энэ сарын 24-ний өдрийг  хүртэл хүлээж авахаар хугацаа сунгасан тухай бид өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл энэ хугацааг дахин долоо хоног сунгасан бөгөөд энэ сарын 31-ний өдөр стратегийн хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтад материалаа ирүүлсэн компаниудын хураангүй жагсаалтыг гаргах юм байна. Улмаар хураангуй жагсаалтад багтсан компани, консорциумуудтай хэлэлцээр хийж, хэнтэй нь гэрээ хийх вэ гэдэг сонголтыг Монголын Засгийн газар хийх юм.

Тэгэхээр стратегийн хөрөнгө оруулагч болоод охин компанийг удирдах Австрали захирлын томилгоо энэ янзаараа бол Цагаан сартай зэрэгцээд шийдэгдчих янзтай байгаа юм.

Харин өчигдрийн хуралдаанаар гол яригдсан асуудал нь “Эрдэнэс Тавантолгой”  төслийн бизнес төлөвлөгөөг хэлэлцсэн гэж байна. Гэхдээ дахин хоёр удаагийн хурлаар хэлэлцэж байж энэ төслийн бизнес төлөвлөгөөг батлах юм байна.  31-ний өдөр буюу стратегийн хөрөнгө оруулагчийн жагсаалтыг олонд танилцуулах өдөр бизнес төлөвлөгөөг эцэслэн батлана гэх мэдээлэл байгаа юм.

Тэгэхдээ ТУЗ-ийн хурал энэ  баасан гаригт дахин болох бөгөөд  хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх 31-ний өдрийн хуралдааныг угтан тодорхой асуудлуудыг хэлэлцэх аж.

Э.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ