Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Хэвлэлийн Хүрээлэнд

12:00 цагт Ерөнхий сайд огцорсонтой холбогдуулан Ардчилсан намын жигүүрийн 10 гишүүн мэдээлэл хийнэ.

б

Хангарьд ордны баруун талаас унаа хөдөлнө

09:00 цагт Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нийслэлд хэрэгжүүлж байгаа зарим авто замын ажил буюу Өлзийт хорооллоос шувуун фабрик чиглэл, Биокомбинат – Шувуун фабрик чиглэлийн замын ажлын явцтай танилцангаа иргэдтэй уулзана. Уулзалтад Нийслэлийн ЗДТГ болон мэргэжлийн байгууллагын албаны хүмүүс оролцоно. Холбогдох утас 99666553

б

Чингис зочид буудлын хурлын зааланд

09:00 цагт Ус, орчны ариун цэвэр, эрүүл ахуйн 5 дахь удаагийн форум  эхэлнэ. Зохион байгуулагч: ЭйСиЭф Монгол ОУБ, Эрүүл мэндийн яам, Барилга хот байгуулалтын яам

б

Монголын хүүхдийн ордонд

10:30 цагт  Сүхбаатар дүүргийн Сургуулийн насны хүүхдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд уламжлал болгон зохион явуулдаг “Ногоон гэрэл-цагаан шугам-2014” тэмцээн дүүргийн Ерөнхий боловсролын 11 сургуулийн дунд зохион байгуулагдана. Утас 99767480

ө

Засгийн газрын XI байрны хурлын танхимд

14:00 цагт Монгол дахь Европын Холбооны дипломат Төлөөлөгчийн газруудын тэргүүнүүд Монгол Улс дахь хүний эрхийн асуудлаар ХЭҮК-той уулзана. Дэлгэрэнгүй мэдээллийг 262902, 88110311-ээс.

ө

Үндэсний мэдээллийн төвд

11:10 цагт “Хүсэл зорилгоо нэгтгэе” хөдөлгөөнөөс Засгийн газар огцорсонтой холбогдуулан мэдээлэл өгнө.

12:30 цагт МЗХ-ноос энэ сарыг 16 настнуудын сар болгон зарлаж байна. Энэ талаар мэдээлэл өгнө.

б

ҮХААЯ-ны хурлын танхимд

13:00 цагт "Хонины үржлийн стратеги" сэдэвт чуулгантай. Манай улсад хамгийн олон тооны мал болох хонин сүргийн талаар баримтлах төрийн бодлого, эдийн засгийн ач холбогдол, экспорт, импорт, үржлийн стратегийг салбарын эрдэмтэн мэргэжилтнүүд хэлэлцэнэ. Холбоо барих утас: 88603010

б

ШУТИС-ийн номын сангийн 6 давхарт

 11:00 цагт Боловсрол, соёлын газрын дарга нар дараагийн Засгийн газрын үед ч бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг үргэлжлүүлж авч үлдэхээр байнгын хороо, УИХ-д өргөх бичиг барихаар болжээ. Энэ асуудлаар хэлэлцүүлэг хийнэ. Тодруулах бол 98119897, 91913865.

ө

МН мэдээллийн төвдө 11.00 цагт Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа. 11.30 цагт Алунгоо хатан эхийн эв эеийн сургаалийг дэлгэрүүлэх төсөл хөтөлбөрийг танилцуулах хэвлэлийн хуралд урья. 12.00цагт ХАХНХ-ын сайд С.Эрдэнийн хүсэлтээр Азийн элсний наадамд оролцох баг тамирчдын эрхийг түдгэлзүүлсэн талаар Монголын сагсан бөмбөгийн холбооноос мэдээлнэ. б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ