Эрхтэн шилжүүлэх хагалгааг өргөжүүлнэ

img

Улсын нэгдүгээр төв эмнэлэг 2011 оноос БНСУ-ын Сөүл хотын Асан эмнэлэгтэй хамтран монголд анх удаагаа элэг шилжүүлэн суулгах хагалгааны анхны суурийг тавьсан юм. Хамтын ажиллагааны үр дүн сайн байгаа тул  элэг шилжүүлэн сууулгах хагалгаанаас гадна бусад салбаруудаа өргөжүүлэх зорилгоор БНСУ-ын Сөүл хотын Асан эмнэлэгийн төлөөлөл өнөөдөр тус эмнэлгийн удирдлагуудтай уулзалт хийж байна.

a

БНСУ-ын Сөүл хотын Асан эмнэлэгийн Гадаад харилцааны дарга Чүэ Дэ Ёонг

e

Манай хоёр эмнэлгийн хоорондын харилцаа маш удаан үргэлжилсэн. Бямбадорж захирлын хэлсэн “Морины сайныг унаж байж, хүний сайныг нөхөрлөж байж мэддэг” гэдэг зүйр үг маш их таалагдсан. Манайд ч бас ийм утгатай зүйр үг байдаг. Бидний нэгэн сэтгэлээр хамтран ажиллаж  нөхөрлөсөн хугацаа богино биш гэж бодож байна.

s

Нэгдүгээр эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах процесс маань амжилттай болж байна. Одоо ганцхан элэг шилжүүлэн суулгах биш нойр булчирхай шилжүүлэх хагалгаа болон бусад салбар луу хүрээгээ тэлж өргөсгөнө. Цаашид бусад салбаруудаа хөгжүүлэхэд яг юунд анхаарах, ямар эмч нарыг сургах, туршлага суулгах ажлыг яаж зохион байгуулах, хамтран ажиллах биенесээ яаж өргөжүүлэх вэ гэдгээ ярилцах гэж ирлээ.

a

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирал Б.Бямбадорж

a

-Асан төвтэй хамтран ажилласнаар элэг шилжүүлэн суулгах мэс ажилбар хэрхэн хөгжиж, эмч нарын чадвар хэр дээшилсэн бэ?

-Өнөөдөр хамтарсан мэс заслын эмчилгээний гурван жилийн үр дүнгийн талаар Асан төвийн албаны хүмүүс ирж, манай эмнэлгийн захиргаа болон холбогдох хүмүүстэй уулзаж байна. Мөн хамтын ажиллагааныхаа ирээдүйн төлөвлөгөөг зохиож байна. Элэг шилжүүлэн суулгах хагалгааны төсөл 2011 оны есдүгээр сараас эхлээд одоогоор 16 хүнд элэг шилжүүлэн  суулгах хагалгаа хийсэн. Бүгд амжилттай болсон нэг хүн нь бүр үр хүүхэд төрүүлсэн. Цаашдаа элэг шилжүүлэн суулгах хагалгааг өргөжүүлж, нойр булчирхай шилжүүлэн суулгах хагалгааг хамтарч хийхээс гадна Нэгдүгээр эмнэлгийн мэс засал, оношлогооны гээд бүхий л салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлж ажиллахаар тохиролцож байна. Ер нь элэг шилжүүлэн суулгах хагалгааны төслийг дагаж шинэ технологи, шинэ ноу хау нэвтэрч байгаа нь харагдаж байна.

a

-Цаашдаа  элэг шилжүүлэн суулгах хагалгааг дангаараа хийх үү?

-Одоо бид амьд донороос элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийж байна. Цаашдаа үндэсний мэргэжилтнүүд бие даагаад тогтмол үйл ажиллагаагаа явуулаад байх боломж их ойрхон байгаа. Хоёрдугаарт, кадаврын донор гэж нэрлэдэг тархины үхэлтэй, ослын шалтгаанаар нас барсан хүний элгийг элэгний эмгэгтэй хүмүүст шилжүүлэн суулгах цаг ойрхон байна. Гол нь бэлтгэл ажил, зохион байгуулалтын ажил хүлээгдэж байгаа. Элэгний В,С вирусын халдварын эцсийн шатандаа орсон хүмүүсийн өвчлөл тулгамдсан асуудал хэвээр байна. Элэгний хатуурал, хавдартай хүмүүсийн нас баралт эхний тавд бичигдэж байна. Энэ эмчилгээний цорын ганц арга нь элэг шилжүүлэн суулгах хагалгаа байдаг. Энэ эмчилгээний арга дэлхий дахинд нэвтэрчихсэн. Монгол эмч нар төр засгийн дэмжлэгтэйгээр эх орондоо нутагшуулчихлаа. Тэгэхээр энэ эмчилгээг  өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглах, хэрэглэх, хүн арддаа хүртээмжтэйгээр хүргэх тал дээр хамтарч ажиллах шаардлагатай байна. Хамтын ажиллагааг эрүүл мэндийн бусад байгууллагууд, нийгмийн  халамж, шашин, төрийн бус байгууллагууд хамтарч оролцож, энэ хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй.

a

-Хагалгааны өртөг ер нь ямар байдаг юм бэ. Гадаадад болон монголд хийлгэсэн хоёрын ялгаа?

-Энэ асуудлыг  эдийн засгийн цонхоор бүгдийг хараад байна. Гэтэл өнөөдөр дэлхий дахинд оношилгоо эмчилгээг ижил стандартаар хийдэг болчихлоо.  Эмч нь, улс нь өөр болохоос хийдэг арга нь ижил. Аль ч улсад хэрэглэгдэж байгаа бүх оношлогооны тоног төхөөрөмж нь нэг тол брэндийнх. Зарим нэг улс орнууд хэт бага өртөгтэй хагалгаа хийхдээ чанаргүй брэндийн багаж хэрэглэх, эсвэл үйл ажиллагаагаа орхигдуулах зэрэг  үйлдэл байдаг. Тэрнээс болоод эмчилгээний үр дүн сул байдаг. Бид өнөөдөр Асан анагаах ухааны төвийн арга барил, тоног төхөөрөмжийг 100 хувь хэрэглэж байна. Тэгэхээр  тэнд ажиллдаг эмч сувилагч энд ирэхэд цаг хэмнэх, сургалтын үр дүн нэмэгдэх зэрэг давуу тал ажиглагдсан. Яг энэ технологиор Асан төв 200 гаруй сая төгрөгөөр хагалгаа хийгдэж байна. Тэндэхийн өртөг тооцоо нь арай өндөр. Манайд бол шаардлагатай ойр зуурын эм тариа ороод 70 гаруй сая төгрөгөөр хийгдэж байна.

a

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн захирал дарга П.Батчулуун

a

-Монгол улсад элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэх шаардлагтай хичнээн хүн байдаг юм бол?

-Манай эрдэмтэн судлаачдын судалснаар жилд ойролцоогоор 1700 орчим хүн элэгний хавдараар өвчилж байна. В, С вирусын төгсгөлийн шатандаа буюу элэгний церриозоор 1000 орчим хүн нас барж байна. Хамгийн гол нь хүмүүс эмнэлгийн байгууллагад оройтож хандаж байна. Жилдээ багаар бодоход 50-60 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг зайлшгүй хийлгэх шаардлагатай байдаг. Гадагшаа маш олон хүн явж энэ төрлийн ахагалгааг хийлгэж байгаа. Гадагшаа явж байгаа шалтгаан нь төлбөрийн асуудал. Төлбөр эрүүл мэндийн даатгалаар шийдэгдэхгүй болохоор шууд ард иргэдийн халааснаас мөнгө нь гардаг. Тэгээд монголдоо хийлгэх үү гадаадад хийлгэх үү гээд тооцоод үзэхээр гадаадад хямд үнээр хагалгаа хийх газар сонгоод явчихаад байгаа. Эрүүл мэндийн даатгалын асуудлыг  шийдчихвэл монголдоо элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэх хүмүүс нэмэгдэнэ.

a

-Асан төвтэй хамтран ажилахын давуу тал юу байна вэ?

-Асан төв нь амьд донороос элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийдэгээрээ дэлхийд нэг номер.  Жилдээ 400 гаруй хагалгаа хийдэг, хагалгааны үр дүн нь дэлхийд нэг номер. Яагаад гэвэл хагалгааны дараах эмчилгээний үр дүн маш сайн. Тийм учраас бид дэлхийн хамгийн шилдэгийг даган суралцаж, шилдэгүүдээс сурсан бүхнээ эх орныхоо хөрсөн дээр суулгах зорилготой ажиллаж байна.

a

-Донорын асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?

-Одоогоор өвчтний ар гэр, ах дүү хамаатан садан эрүүл элгээ өвчтэй хүндээ бэлэглэх замаар асуудлыг шийдэж байгаа л даа. Мөн тархины үхжилттэй хүний эд эрхтнийг донор болгон өвчтэй хүнд шилжүүлэх асуудал баримт бичгийн  боловсруулалт хийгдээд зохих түвшинд хэлэлцээд явж байгаа. Энэ асуудал шийдэгдчих юм бол амьд болон тархи нь үхжсэн донороос эрхтэн шилжүүлэх мэс засал аль аль нь хөгжөөд явах боломжтой болох юм. Зөвхөн элэг, бөөр шилжүүлнэ гэхгүй, нэг хүний эд эрхтэн 4-5 хүнд амьдрал бэлэглэх ач холбогдолтой. Энэ бол маш их хөдөлмөр шаардсан өргөн цар хүрээтэй ажил учраас дорхноо бүтчихгүй цаг хугацаа авч байна.

a

П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

жаамаа:
одоо батчулуун нарын залуусын хийх ээлж яах арагүй болсоон сэрэглэн багш маш сайн байна та нарт амжилт хүсьеэ
2014-11-10
bataa:
bayar hurgeye. mglchuud mani eruul saihan amidrahad ih achtai zuil hiij bna. ulsaas munguniih n asuudlyg l shiidchih heregtei. ternees dandaa buruu untsuguus harahaa bolimoor doo. tertei tergui donoryn huuli gedeg zohitsuulj bgaa biz dee. yamar ene hagalgaag zah deer hiih bish. hen hunii hiij chadahgui hetsuu gej duulsan shuu. amjilt
2014-11-09
иргэн:
жилд 1700 хүн элэгний хавдараар өвчилж байна. 1000 хүн циррозоор өвдөж байна. жилд багаар 50-60 хүнд элэг шилжүүлэн суулгах шаардлагатай гэх мэт тоо баримт дурдахдаа хир бодит тоо вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. хаанаас гаргасан тоо вэ? эрхтэн шилжүүлэн суулгалтын эрсдэл, болон ашиг тусын үнэлгээ risk & benefit үнэлгээг хийдэг үү?
2014-11-07
иргэн :
энэ асуудал дээр маш болгоомжтой хандахгүй бол жинхэнэ эрхтэний наймаа болж хувирах аюултай
2014-11-07