Ардчилсан нам Ч.Сайханбилэгт итгэж байна

Улс төр эргээд тогоон дотроо бургиж эхэллээ. Хэдийгээр өнөөдөр Төрийн ордон нам жим, хөл хөдөлгөөн тасарсан хэдий ч цаанаа л дүнсгэрдүү. Төрийн тусгай хамгаалалтынхан хашаагаар орохоос эхлээд хяналтыг чангатган, байнга л нааш цааш орж гарч байдаг ордны ажилтнуудын үнэмлэхийг хүртэл шалгах нь “онцгой байдал” зарласан мэт. Парламентад суудалтай намууд дор бүрнээ хуралдаж байгаа бололтой. Тэр дундаа УИХ дахь АН-ын бүлэг рүү чих тавьцгааж байгаа нь илт. Харин АН-ын зүгээс ҮЗХ-ны хуралдаанаа маргааш хийх товоо зарласан.
fg
АН-ын дараагийн дарга, дараагийн Ерөнхий сайд хэн бэ? гэдэг таамаглал улс төрийн хүрээнийхэн дунд явагдаж байна. АН-ын фракц, бүлэглэлүүдийн зүгээс намын даргаар, дараагийн хоёр жилд Ерөнхий сайдаар ажиллах, намдаа нэр нөлөө бүхий эрхмүүдээ ҮЗХ—ны хуралдаанаар нэр дэвшүүлэхээр зэхэж, ярилцаж байна. Улс төрийн намуудын тухай хуулиар ялсан намын дарга нь Засгийн газрын тэргүүн байх заалттай. Тиймээс АН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдох эрхмүүдээр УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал, С.Баярцогт, Х.Баттулга болон Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав нарын нэрс таамаглалд дэвшиж байна. Нэр нь яригдаж байгаа эрхмүүдийн дотроос ҮЗХ-ны гишүүдийн итгэлийг авч чадах хүнээр УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг гэж ажиглагчид үзэж байгаа юм.
fg
Учир нь Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавыг Ерөнхийлөгчийн зүгээс нэр дэвшүүлэхээс бус намын гишүүдийн олонхийн саналыг авч чадахгүй гэж үзжээ. Р.Амаржаргалын хувьд нийгэм хүлээж авах хэдий ч мөн л намдаа ганцаарчилсан, бие даасан тоглолттой учир гарч ирэх найдвар тун бага аж. Гишүүн С.Баярцогтын тухайд АН байтугай УИХ дахь бусад улс төрийн хүчнүүд ч Ерөнхий сайдаар нэр нь дэвшихэд дэмжинэ, харамсалтай нь оффшор дансаа “мартсанаас” улс төрийн карьераа унагасан гэж байгаа аж. Харин гишүүн Х.Баттулга анхнаасаа давхар дээл”-ээс татгалзаж хамгийн түрүүнд Засгаас гарч, танхимаа орхин, хагалан бутаргах ажиллагааг эхлүүлсэн гэдэг үүднээс дэмжлэг авахгүй, дээрээс нь өөрөө ч энэ албан тушаалаас татгалзсан сурагтай.
fg
Харин УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийн тухайд Ерөнхий сайдаар томилогдох магадлал хамгийн өндөр байгаа аж. “Ч.Сайханбилэг “Алтангадас”-ын хүн. Шинэчлэлийн Засгийн газарт ЗХЭГ-ын даргаар ажиллаж байсан болохоор хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээс гадна ирэх хоёр жилд юу хийхээ хамгийн сайн мэдэж байгаа. Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгчөөс ч дэмжлэг авч чадна. Нам дотроо фракцын тэнцвэрийг хамгийн сайн хадгалж, эвийг нь олж зохицуулдаг” гэсэн эерэг мессэж гадуур түгж байна. Дээр нь боловсролын өндөр мэдлэгтэй, шинэ залуу боловсон хүчин, сонгуулиар ч намаа олон суудал авахад “хөшигний ард” тэрээр зохион байгуулагчаар сайн ажилласан гэдэг юм билээ.
fg
Цаашлаад хэрвээ Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад томилвол АН “1990 оны партизануудаасаа салж чадаагүй, шинэчлэгдээгүй” гэдэг сөрөг пиар ч өөрчлөгдөнө гэж ажиглагчид үзэж байна лээ.
df
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ