Английн Хөдөлмөрийн намын зөвлөхтэй уулзав
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол Төрийн ордонд Английн Хөдөлмөрийн намын мэдээлэл харилцааны зөвлөх хатагтай МакГэйрийг хүлээн авч уулзсан байна.
a
Уулзалтын эхэнд хатагтай Д.Оюунхорол Английн хөдөлмөрийн нам болон МАН-ын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байгаад талархлаа илэрхийлжээ. Мөн хоёр намын хамтын ажиллагаа шинэ агуулгаар баяжин улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлсэн байна.
a
Уулзалтын үеэр цаашид ямар чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцжээ.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ