Дүлий иргэдийн нийгэмлэгтэй хамтран ажиллана

img

Монголын залуучуудын холбоо Монголын дүлий иргэдийн нийгэмлэгтэй хамтран ажиллах талаар санал солилцсон байна. Тус нийгэмлэг нь Дэлхийн дүлий иргэдийн  холбоо Ази номхон далайн орнуудын Дүлий иргэдийн холбоонд тус тус гишүүнчлэлтэй ажээ. Монгол Улсын хэмжээнд амьдарч буй нийт сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах, тэдэнд зориулсан хөгжлийн хөтөлбөр, эрүүл мэнд, боловсрол, соёл, спортын үйл ажиллагааг явуулж, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажилладаг юм байна.

a

МДИН-ийн тэргүүн А.Энхбаатар “Манай байгууллага Монголын залуучуудын холбоотой албан ёсоор нягт хамтран ажиллаж, бодлого төлөвлөлтийн асуудал харилцан туршлага мэдээлэл солилцох хүсэлтэй байна. Цаашид хамтран төсөл хөтөлбөр, нийгэмд чиглэсэн олон нийтийн төрөл бүрийн үйл ажиллагаа, арга хэмжээ зохион байгуулах хүсэлтэй” хэмээн саналаа хэлсэн ажээ.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ