АН-ын 8 гишүүн намаасаа хөөгдлөө
Сөрөг хүчинтэй нэгдэж, намын даргынхаа эсрэг санал өгсөн АН-ын гишүүд намаасаа хөөгдөхөөр болжээ. Тус намын хяналтын зөвлөл шийдвэр гаргаж, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Ж.Батзандан, Х.Баттулга, Д.Батцогт, Р.Бурмаа, М.Зоригт, Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг нарыг АН-аас хасахаар болсон байна. Тэднийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эсрэг санал өгч, намын дүрмийг зөрчсөн хэмээн үзжээ.
а
Ерөнхий сайдын суудал яригдах үед УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат болон тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нар намын эсрэг санал гаргасан гишүүдийг хөөх дүрэм бий гэдгийг давтан сануулж байсан билээ. Гэвч тус намын гишүүд намын даргынхаа эсрэг санал өгснөөр ийн хөөгдөв.
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ