Сар тэргэл болно

img

Аргын тооллын: 2014.11.7, Баасан гариг, билгийн тооллын 16, намрын адаг хөх нохой сар, гоё хүүхэн одтой хар морь өдөр. Өдрийн наран 08 цаг 07 минутад мандаж, 17 цаг 45 минтуад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
б
Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, тангаргаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Өвлийн уур орох улирал 21 цаг 39 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх бую засуулахад тохиромжгүй. 06 цаг 23 минутад сар тэргэл болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

гэрэл:
шинийн 2ны сарнаас мөнгө гуйдаг биздээ
2014-11-07
irgen:
jinhene mongo guidag sar bna daaaa. guigaad bai dallad bai.
2014-11-07