АН-ын ҮЗХ хуралдана
АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо өнөөдөр 15.00 цагт хуралдахаар товлосон билээ. Цаг үеийн нөхцөл байдлаас болж халуухан уур амьсгалтай болохоор хүлээгдэж буй уг хурлаар дараагийн Ерөнхий сайдыг тодруулна. Эрх баригч намаас засгийн эрхийг барих магадлалтай цөөнгүй хүний нэр сонсогдож байгаа бөгөөд чухам хэн байх нь энэ өдрийн хуралдаанаар тодорхой болох юм. Мөн энэ хуралдаанаар намаасаа "урваж" Ерөнхий сайдын эсрэг санал өгсөн болон хуралдаанд ирээгүй гишүүдэд хариуцлага тооцох тухай яригдах бололтой.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ