Өнөөдөр болох үйл явдлын тойм
Мэдээллийн технологийн үндэсний паркын 211 тоот танхимд
12:00 цагт “Монголын программ хангамж үйлдвэрлэлийн салбарын хоёрдугаар чуулган”- ны хэвлэлийн бага хурал болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 99026583-аас авна уу.
б
Blue sky I давхарт
18:00 цагт Оросын номер нэг төгөлдөр хуурч, дэлхийд 10-т ордог Японы алдарт төгөлдөр хуурчид манай улсын "Эгшиглэн"" төгөлдөр хуурын сургуультай хамтран ажиллахаар болсон тухай мэдээлэл хийнэ.
ы
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хурлын танхимд
14.00 цагт УБ хотын инженерийн шугам сүлжээний аюулгүй байдлын талаар МХЕГ, "УБ цахилгаан түгээх сүлжээ", "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ", "УБ дулааны сүлжээ" компани хамтран хэвлэлийн бага хурал хийнэ. Хэвлэлийнхнийг урьж байна. Лавлах утас 91989890
б
Баянзүрх автовокзалын гадаа талбайд
10:00 цагт Автотээврийн үндэсний төвөөс Өвөлд бид бэлэн сэдэвт өдөрлөг зохион байгуулна. Тус арга хэмжээнд азын сугалаа явуулж 24 иргэнд 24 чиглэлд нэг талдаа үнэ төлбөргүй зорчих эрхийн бичиг гардуулна.
ы
Улаанбаатар вокзалд
13.30 цагт Улаанбаатар вокзал дээр анхны галт тэрэг орж ирсний 65 жилийн ойд зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болно. Энэ үеэр УБТЗ-ын Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт тугийг залах, ОХУ-д үйлдвэрлэгдсэн евро стандартын хоёр шинэ зүтгүүр, зам шалгагч вагонуудаас бүрдсэн шинэ галт тэргийг хүлээн авах зэрэг үйл явдлууд болох тул хэвлэл мэдээллийнхэн та бүхнийг урьж байна. Холбогдох утас:99119344
б
Спортын төв ордны 4 давхарт
10:00 цагт ЖҮДО + САМБО бөхийн холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол болно. Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга болон самбо бөхийн холбооны удирдлагууд оролцоно.
б
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн хурлын танхимд
11:00 цагт Улсын хэмжээнд галт зэвсгийн тооллого явагдаж байгаатай холбогдуулан галт зэвсэг хэрэглэн үйлдсэн гэмт хэргийн талаар хэвлэлийн бага хурал хийнэ. Эрхэм сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
б
Интерномын их дэлгүүрт
14.00 цагт Англи хэлний богино өгүүллэгийн цуврал номын нээлт болно.
ы
МН мэдээллийн төвд
11.00 цагт Монгол Улсад өвөрмонгол иргэдийн эрх ашиг ихээр зөрчигдөж байгаа талаар ноцтой баримт дэлгэнэ.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ