Цагдаа холбогдсон хэргийг АТГ-т шалгуулна
Цагдаагийн алба хаагчид болон мэргэжлийн хяналтын байцаагчид үгсэн хуйвалдаж, хууль бус эд зүйлийг хувьдаа авсан үйлдлийг ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дотоод хяналт шалгалтаар илрүүлэн материалжуулж эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр энэ сарын 6-ны өдөр харьяаллын дагуу АТГ-т шилжүүлсэн байна.
ө Хэргийг тодруулбал, Завхан аймгаас Улаанбаатар хотын чиглэлд энэ сарын 2-ны өдөр зорчиж явсан Фургон, Истима маркийн автомашинуудад их хэмжээний тарваганы мах буюу 110 ширхэг тулмыг хууль бусаар тээвэрлэж явжээ.
ө
Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахмад “З”, зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч “Б”, тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Хэв журам хамгаалах тасгийн хэв журмын офицер, цагдаагийн ахмад “Х”, жолооч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч “Б” нар илрүүлэн Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хяналтын хэлтсийн улсын байцаагч “Т”, “Э”, Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч “Э” нартай үгсэн хуйвалдаж хууль бус эд зүйлийг хувьдаа авсан байсныг илрүүлжээ.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ