Хууль бусаар янгир агнажээ
Улсын хэмжээнд цагдаагийн байгууллагаас “Хяналт-Шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж эхлээд байгаа билээ. Энэ ажлын хүрээнд Баян-Өлгий аймгийн цагдаагийн газрын алба хаагчид Ногооннуур сумын Ховд багийн Хашаат гэх газарт тус сумын иргэд болох Х, С нар бүлэглэн галт зэвсэг ашиглаж, хууль бусаар янгир агнасан гэмт хэргийг илрүүлэн шалгаж байгаа тухай ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээллээ.
б Мөн Баян-Өлгий аймгийн цагдаагийн газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Хяналт-Шийдвэрлэлт” салбар төлөвлөгөө гаргасан ба орон нутгийн “Наз” телевизтэй хамтран аймгийн малын захад ажиллаж мал, малын гаралтай бүтээгдэхүүн худалддаг иргэдэд Мал хулгайлах болон Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьчилан сэргийлэх санамж, сэрэмжлүүлэг хүргэж, иргэдийн санал хүсэлтийг сонссон байна.
ы
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ