Ломбардсан эд зүйлийг гэмт хэрэгт холбогдуулан шалгажээ

img

Хүний эрхийн үндэсний комисс, Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргын хамтран баталсан удирдамжийн дагуу “Ломбард” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулжээ.

ы

Нийслэлийн хэмжээнд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлж байгаа 532 аж ахуйн нэгж, байгууллагын байршлыг тогтоож, холбогдох шалгалтын ажиллагааг явуулахад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй 482, зөвшөөрөлгүй 50 аж ахуйн нэгж байгааг тогтоосон байна. Тэднээс 37 барьцаалан зээлдүүлэх газар үйл ажиллагааг явуулах зөвшөөрөлгүй, эд зүйл хадгалах хүндрүүлэгчтэй сейф байхгүй, хяналтын камергүй, иргэдээс эд зүйлийг барьцаанд авахдаа гэрийн хаяг, холбогдох утасны дугаарыг бүртгээгүй зэрэг нийтлэл зөрчилтэй байжээ. Шалгалтын хэсэг зөрчлийг арилгуулах талаар тухайн барьцаалан зээлдүүлэх газрын удирдлагад албан мэдэгдэл өгч ажиллажээ. Мөн барьцаанд тавьсан эд зүйлийг гадна талаас нь харагдахгүй битүү уут саванд хийж, битүүмжилсэн тул шалгуулах боломжгүй байх зөрчил ч илэрсэн аж. Ялангуяа хулгайн эд зүйл удаа дараа авч байгаа болон гэмт хэргийн замаар олдсон эд зүйлийг цагдаагийн байгууллагад бүртгүүлэхгүй, өөрсдийн ашгийг бодон хурдан зарж борлуулах явдал ломбардны эздэд байна гэж мэдээллээ.

а

Шалгалтанд хамрагдсан барьцаалан зээлдүүлэх газарт байгаа эд зүйлээс 664 эд зүйлийг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, 2612 эд зүйлийг эрэн сурвалжлагдаж байгаа эд зүйлүүдтэй тулгалт хийсэн байна. Энэ нь таны хулгайд алдсан эд зүйлс ломбарданд байж болзошгүй байна гэсэн үг юм.

б

Ломбард иргэдэд мөнгө хэрэгтэй үед тус болдог ч үүнийг дагасан олон хор уршиг байгаад иргэд анхаарах шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

xeregtei:
irgeded hamgiin shuurhai sanhuugiin uilchilgee uzuuldeg gazar bol yaaxiin argagui lombard olon ch hun uilchluuldeg bh
2014-11-07
зочин:
надруу ута*агүй гэдэг үгийг ягаад таслаж гаргав
2014-11-07
зочин:
зарим ломбард дэндүү хүний эрхийг хасаж дэндүү шуналтай ханддаг. би аргагүй мөнгөгүйтээд ээжийнхээ алтан ээмгийг ломбарданд тавиад хугацаа нь 2 хон хоног зусланд байж байгаад хэтрээд очоод авах гэсэн өгөөгүй. хичнээн гуйгаад өгөөгүй. ядаж ута*агүй надруу. гуйгаад байхад хэтэрхий шунаж өгөөгүй. энэ ломбард их дэлгүүрийн зүүн талд байдаг. өөдгүй хүн чанаргүй нэгэн эмэгтэй байсан. алтанд хүний сэтгэл хорогддог л юм байна лээ. тэр эмэгтэй сайнаа үзэхгүй байхаа
2014-11-07
irgen:
lombard hulgain ym gedgiig yaaj medhev dee.irged zeel avchaad zeelee tolj chdhgui bol irgediin oorsdiin buruu tiimees zeelee tolj chdhgui haranhui zeel avch bgaa bol zeel avhaa l bolchih hergtei.er ni chadvartai baij l zeel avah estoi shuu dee.
2014-11-07