180 сая төгрөг хулгайлан газарт булсныг илрүүлжээ

img

Нийслэлийн Баянгол дүүргийн хоёрдугаар хороонд байрлах "Хос гарьд" хиамын цехийн байранд 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 1-нд шилжих шөнө хулгай орж 180 гаруй сая төгрөгийг хулгайлсан хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.

а

Гэмт этгээд хулгайлсан мөнгөө Төв аймгийн Батсүмбэр суманд аваачиж, 40 литрийн бидонд хийн, газарт булсан байсныг  Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид болон Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байгаа тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү мэдээлэв.

а

Хулгайн хэрэг үйлдэгдсэн хиамын цехийн байранд шалгалт хийхэд тухайн байгууллагын харуул хамгаалалт хангалтгүй, хаалга цүү болон их хэмжээний мөнгө хадгалж байсан сейф хүндрүүлэгч байхгүй, бэхэлгээ муутай байжээ.

а

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зар :
жуковд дулаан гараж хямд зарна 96015038
2014-11-07
kraken:
hiaman tsehed 180 saya ain. tatvaraas l nuusan mungu baihdaa . . .
2014-11-07
өндөр болгох нууц:
15-35 насныханд зориулсан өндөр болгох нууц номыг интерном, голдэн бүүк, аз хур, алтантөгрөг, мажестик, мир номын дэлгүүрийн бүх салбараас худалдан аваарай. үнэ: 22 000₮
2014-11-07
zochin:
хүүхдийг хүний юманд дураараа хүрч болохгүй,авч болохгүй гэж эцэг эх нь анхнаас нь сургамаар байна . хүүхдийн энэ замбараагүй хүмүүжил том болоод хулгай хийх худлаа ярьдаг хүний юм дураараа авч хэрэглэдэг өгөхгүй бол уурладаг албатай юм шиг загнадаг зантай болгож байна. эцэг эх чүүд хүүхдээ байн хүмүүжүүлээ
2014-11-07