Д.Батцогт: Өөрийн итгэл үнэмшлээр кноп дарсан
Ерөнхий сайдын эсрэг санал өгсөн хэмээн АН-ын Хяналтын зөвлөлөөс намаасаа хөөгдөх болчихоод байгаа УИХ-ын гишүүн Батцогтоос цөөн асуултад хариулт авлаа.
1
-Та яагаад намын даргынхаа эсрэг кноп дарсан юм бэ?
-УИХ-ын гишүүн гэдэг бол өөрийн итгэл үнэмшлээр кноп дардаг. Энэ Засгийн газрыг огцруулах шаардлагатай гэж үзсэн учраас л өөрийнхөө саналыг өгсөн байж таараа. Түүнээс биш хэн нэгний төлөө, хэн нэгний эсрэг байдлаар асуудалд хандаж болохгүй л дээ. Тиймээс нэгдүгээрт, улс эх орныхоо эрх ашгийг бодох ёстой. Улс эх орныхоо эрх ашиг, эдийн засгийг сайжруулахад энэ Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэж үзсэн.
1
-Өчигдөр гүйцэтгэх зөвлөл хуралдахад та байсан уу?
-Тэрийг би сайн мэдэхгүй.
1
-Танай нам дотор шинэ Ерөнхий сайдад нэр нь яригдаж байгаа эрхмүүдийн талаар мэдээлэл байгаа юу?
-Үндэсний зөвлөлдөх хороо өнөөдөр хуралдана. Тэрүүгээрээ шийдэх байх.
1
-Шонхор фракцийнхан урд шөнөжин хуралдсан гэх мэдээлэл байна. ҮЗХ-д ямар байр суурьтай оролцох бол.
-Мэдэхгүй ээ. Тийм хурал болсныг мэдэхгүй байна.
1
-Таныг дөнгөж АН-д орчихоод иймэрхүү эсэргүү байдлаар хандаж байна гэсэн шүүмжлэл байна. Та энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ?
-Ардчилсан намд хэзээ орох нь чухал биш. Би анхнаасаа энэ асуудал яригдаж эхлэхэд хэлж л байсан. Би намын эрх ашгийг дээдлэхгүй ээ. Улс эх орны эрх ашгийг л дээдэлж кноп дарна гэсэн байр суурьтай байсан. Тэр байр сууриараа л асуудалд хандсан.
1
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ