Бүртгэлгүй буугаар хориотой ан агнажээ
Жил бүрийн дөрөвдүгээр улиралд орон даяар галт зэвсгийн бүртгэл явагддаг. Уг бүртгэл өнгөрөгч аравдугаар сарын 31-ний өдөр эхэлсэн ба ирэх 12 дугаар сарын 4-ний өдөр дуусна гэж бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл үүнтэй холбоотойгоор өнөөдөр ЦЕГ, ЦЕГ-ын Лицензийн төв, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Татварын Ерөнхий газрын мэргэжилтнүүд хамтарсан мэдээлэл хийлээ.
Энэ хугацаанд цагдаагийн байгууллага иргэдэд шуурхай үйлчлэх ба нийслэлийн иргэд харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст, орон нутгийн иргэд аймгийн цагдаагийн газарт иргэний үнэмлэх, галт зэвсгийн гэрчилгээ болон галт зэвсгээ зориулалтын гэрэнд хийн авчирч бүртгүүлэх шаардлагатай. Хэрэв бүртгүүлээгүй тохиолдолд Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу, торгуулийн шийтгэл хүлээлгэхийг анхааруулсан юм.
ө
6.4 мм дээш калибртай буюу ангийн том буу эзэмшигч жилд 6000 төгрөгийн татвар төлөх ёстой бол 5.6 мм сумаар буудлага үйлддэг буунд жилд 4000 төгрөгийн татвар төлөх ёстой байдаг. Бууны албан татварын тухай хуулийн дагуу иргэд 2014 оны татвараа наймдугаар сарын 1-ний дотор төлсөн байх ёстой. Гэхдээ татварын байгууллага, цагдаагийн байгууллагатай харилцан мэдээлэл солилцон хамтран ажиллаж байгаа тул бүртгэл, тооллогын хүрээнд төлчих боломжтой гэж мэдээллээ.
б
Өнгөрөгч онд улсын хэмжээнд галт зэвсэг ашиглаж үйлдсэн 37 гэмт хэрэг үйлдэгджээ. Үүнээс хүний амь нас хохироосон зургаа, хүн гэмтсэн хоёр, дээрэм хийсэн нэг, танхайрсан ес, хулгайн гэмт хэргийн сэдэлтэйгээр мал буудсан гурав, хууль бус ан агнасан 16 гэмт хэрэг гарсан байна. Харин энэ оны эхний 11 сарын байдлаар 22 гэмт хэрэг үйлдэгдсэнээс хүний амь нас хохирсон нэг, хүн гэмтсэн тав, хууль бусаар галт зэвсэг авч явсан хоёр, дээрэм хийсэн нэг, хулгайн сэдэлтэйгээр мал буудсан нэг, хууль бус ан агнасан хэрэг 10 бүртгэгдсэн байна.
б
Хамгийн сүүлд буюу энэ сарын 4-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Хар-Өндөр багийн Хуурай гэх газар 30 настай иргэн Ч “тигр” маркийн буугаар оролдож байгаад болгоомжгүй байдлаас сум алдаж өөрийн амийг хохироосон хэрэг гарчээ. Уг хэргийн шалгалтын ажиллагаа тус аймгийн цагдаагийн газарт хийгдэж буй гэнэ.
б
Энэ онд бүртгэлгүй буу ашиглан үйлдсэн дөрвөн хэрэг гарсан нь хөдөө орон нутагт үйлдэгджээ. Тухайлбал, Төв аймгийн Баян суманд Б гэгч биедээ зөвшөөрөлгүй гар буу авч явсан бол Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг Сангийн далай багт А гэгч зөвшөөрөлгүй буу ашиглан янгир агнасан. Мөн Өвөрхангай аймгийн Богд сумын иргэн П гэгч бусадтай бүлэглэн нэн ховор амьтан агнахдаа, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Т гэгч этгээд буга намнахдаа бүртгэлгүй галт зэвсэг ашигласан тухай ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, ахмад Ё.Лхагвасүрэн мэдээлсэн. Эрүүгийн хуулийн 203 зүйл буюу Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчиж гэмт хэрэг үйлдэхдээ бүртгэлгүй галт зэвсэг ашигласан тэдэнд Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээс гадна Захиргааны хариуцлагын тухай хуулиар шийтгэж, торгуулийн арга хэмжээ ногдуулсан байна.
ө
Түүнчлэн галт зэвсэг эзэмшигч нь бүртгэлгүй галт зэвсгээ өөр этгээдэд шилжүүлж, уг этгээд нь галт зэвсгийг ашиглаж гэмт хэрэгт холбогдсон эсвэл хүний амь нас хохирсон тохиолдолд галт зэвсгийн эзэмшигчид тав хүртэлх жилийн хугацаагаар хорих ял оноох хуулийн заалт бий.
б
Иймд иргэд эзэмшиж буй галт зэвсгээ бүртгэлийн хугацаанд бүртгүүлж, тоолуулах, бусад иргэн, хуулийн этгээдэд зохих журмын дагуу шилжүүлэхгүй байхыг анхааруулж байна.
б
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ