Хүүхдээ хаясан эхчүүдийг эрэн сурвалжилж байна
Дархан-Уул аймгийн Дархан суманд хоёр сартай нялх хүүхдийг орон сууцны орцонд орхиод явсан байжээ. Орцонд хүүхэд үлдээсэн байсныг энэ сарын 5-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчид олсон байна. Одоогийн байдлаар шалгалтын ажиллагаа хийгдэж, хүүхдээ орхисон эхийг эрэн сурвалжилж байна гэж тус аймгийн цагдаагийн ХМОНХА-ны ахлах мэргэжилтэн, хошууч Д.Сэргэлэнбат мэдээлэв.
б
Мөн өнгөрөгч аравдугаар сарын 27-28-нд шилжих шөнө СБД-ийн нутаг дэвсгэрт төрөөд 24 цаг болоогүй эмэгтэй, хүүхдээ гудамжид орхиод явсан хэрэг гарсан ба уг эмэгтэйг цагдаагийн байгуулага эрэн сурвалжилж байгаа.
ө
Харин нийслэлийн СХД-ийн нутаг дэвсгэрт өнгөрөгч 10 дугаар сарын 25-ны өдөр 14-21 хоногтой нярай хүүхэд хаясан хэрэг гарч цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж Говь-Алтай аймгийн харьяат 19 настай оюутан охин байсныг олж тогтоосон.
б
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ