ҮЗХ-ийн хурал маргааш 14 цагаас үргэлжилнэ
АН-ын ҮЗХ-ны хурал дөнгөж сая завсарлалаа. Хурлыг маргааш 14.00 цагаас үргэлжлүүлэхээр болсон байна.
a
ҮЗХ-ны гишүүд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, нийслэлийн намын дарга Э.Бат-Үүл нараар хурал удирдуулахгүй гэж багагүй маргалдсаны эцэст Тооллогын комисс байгуулсан гэдгийг эх сурвалж мэдээлсэн.
\
Тооллогын комиссын долоон гишүүнийг сонгож, 23:36 цагтХурлын тэргүүлэгчдэаэр Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга бөгөөд Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан нарыг сонгосон байна.
a
Ингээд хэлэлцэх асуудалдаа орох байсан ч хурлыг маргааш буюу бямба гаригийн 14.00 цагаас үргэлжлүүлэхээр боллоо.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ