Харагчин хонь өдөр

img

Аргын тооллын: 2014.11.8, Бямба гариг, билгийн тооллын 17, нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой харагчин хонь өдөр. Өдрийн наран 08 цаг 09 минутад мандаж, 17 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

б

Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулхад тохиромжгүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ