Кноп дарсан гишүүдийнхээ асуудлыг хэлэлцэж байна
АН-ын ҮЗХ-ны хурал өчигдөр орой 18:00-00:00 цагийн хооронд үргэлжилж, өнөөдөр 14.00 цагаас хуралдахаар товлосон. Хурлын ирц бүрэлдэхгүй удсаар 16:00 цагийн үед эхэлсэн юм. Өнөөдрийн хуралдааны эхэнд Н.Алтанхуягийг намын даргаас солих асуудлыг хэлэлцэх эсэхээр санал хураахад олонх нь "Шаардлагагүй" гэж үзсэн байна. Ерөнхий сайдын асуудлыг энэ удаад хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул намын дарга Н.Алтанхуяг ажлын хэсэг гарган ажиллаж, ойрын хугацаанд ҮЗХ-ны хурлыг дахин зарлан хуралдуулж, тэр үед энэ эсуудлыг оруулж ирэх бололтой.
a
ҮЗХ-ны хуралдаан хоёр дахиа завсарлаад, яг одоо үргэлжүүлэн хуралдаж байна. Хуралдаанаар Засгийн газрын эсрэг санал өгсөн найман гишүүнд хариуцлага тооцож, намаас хасах тухай Хяналтын хорооны тогтоолыг хэлэлцэж байгаа аж.
a
Эргэн сануулахад, Засгийн газрыг огцруулахыг дэмжиж, намынхаа эсрэг санал өгсөн гишүүд:
Р.Амаржаргал
Х.Баттулга
Ж.Батзандан
Д.Батцогт
Р.Бурмаа
М.Зоригт
Б.Наранхүү
Л.Эрдэнэчимэг нар юм.
a
Дараагийн Ерөнхий сайдын талаар УИХ-ын дарга З.Энхболд твийтерт ингэж жиргэсэн байна.
Гэвч түүний санал намын дүрмийг зөрчинө хэмээн ҮЗХ-ийн гишүүд үзсэн ажээ.
a
Д.Цогт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ