
Улсын Их Хурал, Төрийн байгуулалтын байнгын хороо, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан Төрийн жинхэнэ албаны боловсон хүчний хэрэгцээг төлөвлөх, хангалтыг зохион байгуулах ажлын явц, үр дүнг шалгах ажил нийт төрийн байгууллагуудад 2011 оны I улиралд явагдсан бөгөөд энэхүү шалгалтаар Үндэсний статистикийн хороо амжилттай шалгагдаж Хүний нөөц, төрийн ажлын зохион байгуулалтыг бусад төрийн байгууллагуудад ”Үлгэр жишээ болохуйц” гэж дүгнэгдсэн юм.
Үүний дагуу Төрийн албаны зөвлөл, ҮСХ хамтран 2011 оны 12-р сарын 21-нд ҮСХ-нд “Төрийн албан хаагчдын хувийн хэргийн бүрдүүлэлт, үйл ажиллагааны төлөвлөлт, тайлагналт, үнэлгээнд програм хангамж ашиглах нь” үзүүлэх сургууль зохион байгуулжээ.
Энэ үзүүлэх сургуульд Яамд, Засгийн газрын агентлагуудын болон нийслэлийн төр захиргааны 36 байгууллагуудын Хүний нөөцийн ажилтан нийт 50 хүн оролцож ҮСХ-ны хүний нөөцийн ажил, дотоод үйл ажиллагааны төлөвлөлт, тайлагналтын үйл ажиллагаатай танилцжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ