Засгийн газарт орж ажиллах эрхийг нээлттэй үлдээжээ

img

Ардчилсан намын ҮЗХ-ны 43 дугаар хуралдааны талаар генсек Ц.Оюундарь, хурлыг зохион байгуулах нарийн бичгийн дарга Д.Анхбаяр нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хоёр өдрийн турш Төрийн ордны Их танхимд хуралдсан хаалттай хуралдаанд ҮЗХ-ны 174 гишүүн оролцсон байна. Тус намын ҮЗХ-д нийт 228 гишүүн байдгаас 31 гишүүн нь Төрийн албан тушаалд очсон тул 194 гишүүн хуралд оролцох ёстой байсан гэнэ.

1

Хурлыг АН-ын дарга Н.Алтанхуяг, Ерөнхий нарын бичгийн дарга Ц.Оюундарь, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл нар эхлүүлсэн бөгөөд хөтөлбөрийн дагуу хурлын дарга, тэргүүлэгчдийн сонгосон байна. Ингэснээр НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан нар хурлыг удирдан явуулсан гэлээ. Мөн АН-ын үндсэн дүрэмд заасны дагуу тооллогын комисс, редакцийн комисс байгуулж, хэлэлцэх асуудлуудыг баталсан байна.

1

Энэ удаагийн хурлаас өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ, АН-ын Их хурлын тов, хэлэлцэх асуудлыг батлах, Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг авч хэлэлцэх зэрэг асуудлуудаар асуулт хариулт өрнүүлж тогтоолын төсөл баталсан гэлээ.

ҮЗХ-ийн хуралдаанаар АН-ын Их хурлын товыг ирэх арванхоёрдугаар сарын 8-нд хийхээр зарласан байна. Энэ үеэр намын даргын асуудлыг хэлэлцэх бөгөөд ҮЗХ-ны 15 гишүүнээс бүрдсэн ажлын хэсэг байгуулсан байна.

Харин Ерөнхий сайдыг огцруулах санал өгсөн УИХ-ын нэр бүхий найман гишүүнийг хөөх шийдвэр гаргасан Хяналтын хорооны тогтоолыг дүрмийн бус шийдвэр гэж үзэн дэмжээгүй байна.

1

Намын даргын сонгуулийг хийхтэй холбоотойгоор дотоод сонгуулийн хороог шинэчлэх шаардлагатай болсон байна. Учир нь дотоод сонгуулийн хорооны долоон гишүүнээс дөрөв нь төрийн албан хаагч болсон учраас гарчээ. Тиймээс дүрэм ёсоор ҮЗХ-ны гишүүдээр бүрдүүлдэг учраас нөхөж ХУД-ийн ҮЗХ-ны н.Гантулга, СХД-ийн ҮЗХ-ны гишүүн н.Болдбаатар, Сүхбаатар аймгийн ҮЗХ-ны гишүүн н.Төмөрхүү, Дундговь аймгийг ҮЗХ-ны гишүүн н.Равдандорж нарыг намын даргын санал болгосноор томилжээ.

1

Тэгвэл дараагийн Засгийн газрыг байгуулах ажлыг намын дарга Н.Алтанхуяг болон УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдэд даалган УИХ-д суудалтай намуудтай зөвшилцөн оруулж ирэхийг үүрэг болгосон аж. Мөн шинэ Ерөнхий сайдыг томилох асуудал хуулийн хугацаандаа шийдвэрлэх, хамтарсан Засгийн газарт орж ажиллах сайд дарга нарыг томилох асуудлыг УИХ-д суудалтай улс төрийн намуудын дунд нээлттэй үлдээж байгаа гэнэ. Түүнчлэн МАХН-тай байгуулсан хамтран ажиллах гэрээг хүчингүй болгосон гэлээ. Учир нь тус намын дүрэм ёсоор улс төрийн нам эвсэлтэй хийх гэрээг ҮЗХ-ийн хуралдаанаар шийдвэрлэдэг бөгөөд дүрмийн дагуу үзэглээгүй тул хүчингүйд тооцсон юм байна.

1

Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаар УИХ-д хэлэлцэх үеэр шалтгаангүйгээр чуулганд оролцоогүй АН-ын нэр бүхий гишүүдэд ямар хариуцлага ноогдуулах вэ гэсэн сэтгүүлчийн асуултад АН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Ц.Оюундарь хариулт өгсөн юм. Тэрбээр "Чуулганы хуралдаанд ирээгүй гишүүдийн талаар АН-ын Хяналтын хороонд гомдол ирээгүй учраас хэлэлцэх боломжгүй. Гэхдээ тэдгээр хүмүүст намын дүрмийн дагуу 2 жилийн хугацаанд ямар нэгэн албан тушаалд томилохгүй, УИХ-д нэр дэвших эрхийг 4 жилийн хугацаанд цуцлах зэрэг арга хэмжээ авах боломжтой. Энэ асуудлыг одоогоор хэлэлцээгүй байгаа" гэж хариулсан юм.

1

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монгол:
нам доторхи фракц гэдэг зуйлийг хуулиар хориглох хэрэгтэй. нам дотроо узэл бодол нийлэхгуй бол тус ту*а нам байгуулаад гарах нь зев. фракц гэдэг нь албан тушаал эрх мэдэл, менге тегрегийн телеех тулааны зэвсэг бололтой. ялангуяа эрх баригч намд фракцийг шууд хориглох шаардлагатай. тэгэхгуй бол улс орон ард тумэн фракцийн тоглоом, идэш, хохирогч болж дууслаа. серег хучин харин фракцтай байж болох юм. - see more at: http://mobile.time.mn/mcontent/50974.shtml?s=politics&type=content&r=cmvphk22315jcgnumdyl6ou02#sthash.ewoqdaoz.dpuf
2014-11-10
zochin:
an iin 8 gishvvd dotroos erdenechimeg odoo yu be uuchlaarai emegtei gishvvdees xamgiin ineedtei alialagch shig tsaraitai ni vm baij bas urbagch daxiad songinoxairxnaas garna gej zvvdleed ch xereggvi
2014-11-09
zochin:
an iin 8 gishvvd dotroos erdenechimeg odoo yu be uuchlaarai emegtei gishvvdees xamgiin ineedtei alialagch shig tsaraitai ni vm baij bas urbagch daxiad songinoxairxnaas garna gej zvvdleed ch xereggvi
2014-11-09
zochin:
zub dugnelt dargaj.zugtsan nuhduud odoo alban tu*ltaiga uldene gej zuudelj bda dh da...
2014-11-09
tsend:
amarjargal nariin 8 nuhriig namaas huuhguigeer dahin songuulid ursulduh jagsaaltaar oroh erhiig hassan shuu dee ard tumen mini
2014-11-09
basa:
энэ оюундарь харин их чанга юмны учрыг зөв ойлгодог муу эрээс дээр бүсгүй юу тэр ямар чимэг билээ тэр хулчгар хүүхнээс л дээр юм байна даг
2014-11-09
ikh mgl ulsiin golomtiin tuluu:
iikh evseliin tuluu.neg zuil deer khatuu geree khiigeerei.gazar-dakhin khezee ch oroldokhgui.
2014-11-09
99270013:
zail *
2014-11-09
99270013:
nohoinuud
2014-11-09
zochin:
huurhiidee man guigeer turiig abch yabj chadahguigee olon udaa haruulj baina daa ardchilsan namiig songoj elgeeree mulhduguu bolibol yasaan uym be mongolchuudaa ed nart idehees uur yamarch chadbar alga halag gej
2014-11-09
зочин:
зөв байна хурал шудрага болж байна, улс эх орныхоо төлөө санал өгсөн гишүүддээ арга хэмжээ авч байхаар төр ,түмэндээ өргөсөн тангаргаа умартаж зугтаасан хүмүүстэй хариуцлага тооцох нь зөв.
2014-11-09
teneg :
ene balai har avgai yu gej tarhi ugaagad bgan. mongoliin ardchilal muhsuniig martaad bga yum bh da
2014-11-09
ali ert:
ah bol iim eruul darkhlaatai nam gedgee kharuullaa mah baisan bol yaj soliorsoor baikh bol gekhdee batuul bol mundag khun yumaa agu aguu
2014-11-09
zochin:
uhehdee uher buugaa tabij baina daa.zailuulhahuuli galzuurahaar l durguitssen gishuud ogtsruulsan sh dee.zub zuil hiisen.nariin shiriiniig ni ene har oyundari yu medeh be dee.
2014-11-09