Улаанбаатарт 2 хэм хүйтэн

img

Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.

ө

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр, төвийн нутгийн ихэнх, зүүн болон говийн нутгийн зарим газраар цас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос бусад нутгаар зүүнээс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2-7 хэм хүйтэн, говийн бүс нутгаар 0-5 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм хүйтэнээс 2 хэм дулаан байна.

ө Улаанбаатарт Үүлэрхэг. Цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч 1-3 хэм хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 хэм хүйтэн, харьцангуй чийг 44 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ