Алба хаагчид сургалтад хамрагдаж байна

img

Цагдаагийн албаны сонгон шалгаруулалтад тэнцсэн 70 гаруй алба хаагчийн хээрийн сургалтын хичээл өчигдрөөс эхэллээ. Эдгээр алба хаагчид Нарстайн аманд байрлах ЦЕГ-ын сургалт дадлагын төвийн хээрийн сургалтын хэсэгт 21 хоног сургалтанд хамрагдаж, танхимаар хичээллэж, тусгай хөтөлбөрийн дагуу бэлтгэл сургуулилт хийх юм.

б

Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд ЦЕГ-ын дэд дарга, дэд комиссар Д.Эрдэнэбаатар, Сургалт дадлагын төвийн дарга цагдаагийн хурандаа н.Отгонбаатар болон бусад албаны хүмүүс оролцов.

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ